Хүний хөгжлийн сургалт

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, үр бүтээлтэй ажиллах хүчнийг бий болгох, хадгалах, хөгжүүлэх, хүний нөөцийн өгөөжийг дээшлүүлэх зорилгоор Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд Хүний хөгжлийн төвийг 2018 онд байгуулсан.

Тус төв нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжийн нийт ажилтнууд, Орхон аймгийн бүс  нутгийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагын хүрээнд хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулж, одоогоор 10 гаруй нэр төрлийн сургалтын хөтөлбөрийг бий болгоод байна.

Олгох мэдлэг, ур чадвар:

Үйлдвэрийн бодлого, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, түүх соёл, өв уламжлалыг ажилтнуудад хүргэх, тэдэнд хэрэгцээ шаардлагатай хэрэглэж болох  мэдлэг мэдээлэл, ур чадвар, харилцаа хандлагыг олгох

Зохион байгуулалт:

                Сургалтыг танхим болон цахим хэлбэрээр явуулах бөгөөд лекц, кейс, дасгал, багийн ажил зэргийг ашиглана.

Сургалтын төрөл:

  1. MОДУЛЬ 1. “ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН СОЁЛ- ХҮНИЙ ХӨГЖИЛ” (8 цаг танхим, цахим)

Орчин үеийн ажилтанд тавигдах шаардлага, ур чадварын талаар суурь мэдлэг олгож,  зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

 

  1. MОДУЛЬ 2. “ХАРИЛЦАА- ХАНДЛАГА” (8 цаг танхим, цахим)

Хувь хүн биеэ авч явах зөв чиг баримжааны тухай мэдлэгийг олгох, бусадтай  зөв боловсон харилцах ур чадвар эзэмших, эерэг хандлага төлөвшихөд нь туслах зорилготой.

 

  1. MОДУЛЬ 3. “СЭТГЭЛЭЭ УДИРДАХ УХААН” (8 цаг танхим, цахим)

Хүний сэтгэл хөдлөл түүний мөн чанар, зүй тогтлыг танин мэдсэнээр сэтгэлээ зөв удирдах ухаанд суралцан, бусдыг ойлгох хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

 

  1. MОДУЛЬ 4. “ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ” (8 цаг танхим, цахим)

Гэр бүлийн талаарх үндсэн ойлголт, түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг танин мэдэж, гэр бүлд үүсэх зөрчлийг даван туулах, насан туршийн бат бөх гэр бүлийн дархлаа бий болгох дадалд суралцахад чиглэнэ.

 

  1. ЭЕРЭГ ОЮУН УХААН “EQ, PQ(2 цаг танхим, цахим)

Шинэ үеийн хүүхдийн тархины хөгжил, хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын аргыг хэрэгжүүлэх, арга зүйгээр хангах, хүний танин мэдэхүйн оношилгоо хийж, түвшнийг тодорхойлох

  1.  “ХЭРЭГЛЭЭНИЙ ПРОГРАММ” (8 цаг танхим, цахим)

        Орчин үеийн ажилтанд компьютерын хэрэглээний программын ахисан түвшний  мэдлэг, ур чадвар олгож, хэрэгцээндээ ашиглаж сургахад оршино.

  1. “AUTOCAD” ПРОГРАММ (16 цаг танхим, цахим)

       Инженерийн зураг төсөл боловсруулах, тооцоо хийх зэрэг үйл ажиллагаа нь мэдээллийн технологийн хөгжил дэвшлийг ашиглан улам боловсронгуй болон өргөжиж байгаа тул AutoCAD программ дээр ажиллаж сургахад оршино.

 

  1. “SPSS ПРОГРАММ” (16 цаг танхим, цахим)

       Орчин үеийн ажилтанд компьютерын ахисан түвшний  мэдлэг, ур чадвар олгож, ажлын хэрэгцээндээ ашиглаж сургахад оршино.

  1.  “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ”-БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛ”  (8 цаг танхим, цахим)

        Өөрийн ажил хэргийг хэрэгжүүлэх, ирээдүй бүхий бизнес санаатай, түүнийгээ бодитой эхлэх, эхэлсэн бизнесээ хөгжүүлэхийг эрмэлзэж буй хүмүүст зориулсан олон улсын хөдөлмөрийн байгууллага болон НҮБ-ын стандартад нийцсэн хөтөлбөр болно.

 

  1. “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ” (8 цаг танхим, цахим)

         Сэргээгдэх эрчим хүчний тухай, төрөл, ашиглалтын онцлог, нарны эрчмийн судалгаа, хэрэглэгчийн цахилгаан хэрэглээ, нарны эрчим хүчний тоног төхөөрөмжийн сонголт, цахилгаан хангамжийн эрчим хүчний зарцуулалтын тухай мэдлэг олгоход оршино.

 

  1. “МАТЛАВ ПРОГРАММ” (анхан-16 цаг, ахисан-32 цаг танхим, цахим )

Мэдээллийн технологийн хөгжил дэвшлийг ашиглан улам боловсронгуй болон өргөжиж байгаа тул МАТЛАВ программ дээр ажиллаж сургахад оршино.

 

  1. “ЭЭЖИЙН БОЛОВСРОЛ” (8 цаг танхим, цахим)

Эмэгтэй хүн бүрт байх эрдэм мэдлэгээр ѳѳрийгѳѳ хѳглѳж, эхнэр ухаандаа суралцах. Бүсгүй хүний ур дүй, гоо зүй, эмэгтэй хүн байхуйн утга учир, эмэгтэй хүмүүн бүрийн мэдвэл зохих ёс заншлуудыг мэдэж авах.

 

  1. “АХМАД АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН” (8 цаг танхим, цахим)

Ахмад ажилтнуудад нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл зүйн боловсрол олгох замаар тэдний амьдралын чанарыг нь дээшлүүлэх, эрүүл, идэвхитэй амьдралыг хэв маягийг бий болгож, амьдралын дараагийн үед хэвийн дасан зохицох сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, мэдлэг, туршлага, ур чадварыг нь залуу ажилтнуудад өвлүүлэх.

 

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Хүний хөгжлийн сургалтад жилдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 800-1000 ажилтан хамрагдаж байна.                                                                          

 

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах