Бүтээмж, Инновацийн сургалт

Технологийн сургууль нь 2014 оноос эхлэн Бүтээмж-Инновацийн 5-н төрлийн Модуль сургалтыг тус үйлдвэрийн Хөгжлийн хэлтэстэй хамтран Эрдэнэт үйлдвэрийн бүх хэлтэс, цех, нэгж, хэсгүүдийн ажилчдын дунд зохион байгуулж байна.

Сургалтын бүтэц:

  1. Модуль 1. - “Хувь хүний хөгжил- бүтээлч хандлага”
  2. Модуль 2.1. -  “Бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүд”
  3. Модуль 2.2. -  “6 Сигма”
  4. Модуль 3. - “Төслийн менежмент”
  5. Модуль 4. - “Сургалтын багш нарыг чадавхжуулах сургалт”

Сургалтын цаг:

  1. Модуль 1. (8 цаг танхим)
  2. Модуль 2.1. (8 цаг танхим)
  3. Модуль 2.2. (24 цаг танхим)
  4. Модуль 3. (24  цаг танхим)
  5. Модуль 4. (8 цаг танхим)

Суралцагчдад олгох мэдлэг чадвар:

Модуль 1. - “Хувь хүний хөгжил- бүтээлч хандлага”

  • Хувь хүний хөгжлийн талаарх ойлголт
  • Тэдний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх,
  • Шинийг эрэлхийлэгч, санаачлагатай хамт олныг бүрдүүлэх
  • Манлайллын мөн чанарыг ойлгож, бусдад хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх, хэрхэн үлгэрлэх чадваруудыг тус тус эзэмшүүлнэ

Модуль 2.1. -  “Бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүд”

  • Бүтээмж бүтээмжийн мөн чанар, ач холбогдол, бүтээмжийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох, бүтээмж чанарын дугуйланд ажиллах, 5 сайн үйлсийг хэрэгжүүлэх, саналын системд оролцох талаар мэдлэг дадлага олгоно.

Модуль 2.2. -  “6 Сигма”

  • Процессын гологдлыг бууруулахад чиглэгдсэн “6 сигма” аргын талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.

Модуль 3.“Төслийн менежмент”

  • Төсөл боловсруулах арга зүй, үр ашгийн тооцоо, төслийн удирдлагын тухай мэдлэг, чадвар олгоно

Модуль 4. - “Сургалтын багш нарыг чадавхжуулах сургалт”

  • Ахисан түвшний арга зүйд сургах, сургалтын заах арга зүй, арга барилыг дээшлүүлэх

 

Технологийн сургуулийн Бүтээмж-Инновацийн сургалтад жилдээ Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 1000-1200 ажилтан /давхардсан тоогоор/ хамрагдаж байна.

2019 оны сургалтын хуваарь:

Сургалтын хөтөлбөрүүд:

 

Холбоо барих хаяг:

Орхон аймаг, Эрдэнэт хот

Утас: +976  75773656

Факс: +976  75773415

E-mail: techinst@erdenetmc.mn

Веб сайт: www.erdenetis.edu.mn

  • Энэ нийтлэлийг хуваалцах