Жолооны сургалт

Технологийн сургуулийн жолооны курс нь 1997 онд анх байгуулагдаж 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд 1000 гаруй “В” ангилалын жолооч бэлтгэсний дотор Технологийн сургуулийн оюутнууд 50 шахам хувийг эзлэж байгаа юм. Тус сургуулийн Механикийн тэнхмийн хариуцан бэлтгэдэг “Автомашин ашиглалт, авто аж ахуй”, “Уулын машин тоног төхөөрөмж”, “Үйлдвэрлэлийн механикжуулалт” зэрэг механикийн үндсэн ангийн оюутнуудад техникийн боловсрол олгоход тус курсын ач холбогдол их байна.

 Тус автокурс нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК Технологийн сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулж байдгийн хувьд сургалтын чанарт тогтмол анхаарч өөрийн эзэмшлийн 50м2 хичээлийн анги танхим, өргөтгөл хийж бүрэн тохижуулсан 1,3 га дадлагын талбайтай, техникийн онолын хичээлийн иж бүрэн лаборатортай ба курсын материаллаг баазыг бэхжүүлэхэд эдийн засгийн үе шаттай арга хэмжээ авч байгаа нь Эрдэнэт хот төдийгүй Монгол улсын хэмжээнд сургалтын өөрийн дээрх орчинг бүрдүүлж бий болгосон цөөхөн автосургуулиудын нэг юм.

Замын цагдаагын газрын Мэргэжил техник хяналтын хэлтсээс явуулсан аттестатчилалд амжилттай орж хангалттай сайн үнэлгээтэйгээр 2015-2016 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулах эрхээ сунгуулан ажиллаж байна.

Жолооны сургалтын чанар дээшилж сонсогчдын 80-90% нь эхний шалгалтаар жолооч болж байгаа нь Орхон аймгийн хувьд өндөр үзүүлэлт бөгөөд аймгийн хэмжээнд үйд ажиллагаа явуулж байгаа 20 гаруй авто курс дотор нэр хүнд, сургалтын чанараараа байнга тэргүүн эгнээнд байж чадаж байгаа юм.

Сүүлийн 5 жилийн сургалтын дүнгээс үзвэл тус курсын сонсогчид замын хөдөлгөөний дүрэм, хууль эрхийн болон жолооны дадлагын шалгалтанд 95-100% тэнцсэн бөгөөд манай жолооны курс нь ажлын үзүүлэлтээрээ “2008 оны улсын шилдэг автокурс”-ээр, “2009 оны улсын шилдэгийн шилдэг автокурс”, “2010 оны улсын шилдэгийн шилдэг автокурс”-ээр 2 дахь удаагаа шалгарч өргөмжлөл хүртсэн.

  • Энэ нийтлэлийг хуваалцах