Хэлний сургалт

Бүтээгдэхүүн, хөтөлбөрийн  нэр

Хүлээгдэх үр дүн

             Түр сургалт

1

Орос хэлний модуль-1

Суурь түвшин А2 

 

Орос хэлний хэл зүйн дүрмийн үндсэн сэдвийн нэг болох тийн ялгал-угтварын системийн талаар цэгцтэй мэдлэг эзэмшинэ.Үйл үгийн цаг заах, захирах, хүсэх, болзох төлөвийг эзэмшинэ.  Нийгэм-ахуйн хүрээнд харилцах чадвар сайжирна. Идэвхтэй үгийн сангийн доод хэмжээ нь 1300 байна.

2

Орос хэлний модуль-2 Дунд түвшин В1 TORFL- I

 

Орос хэлээр шинжлэх ухаан, технологийн нэр томъёо, үг хэллэг эзэмшинэ.  Орос өгүүлбэрийн бүтцийг зөв таних, нийлмэл өгүүлбэрийг задлах мэдлэг эзэмшинэ. Техник тоног төхөөрөмжийн ашиглалтын заавар, мэргэжлийн холбогдолтой ном зохиол, сэтгүүлийг уншиж мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвар эзэмшинэ. Үгийн сангийн доод хэмжээ 2000 байна.

3

Англи хэлний анхан шатны курс

/ Beginner  A1/

Англи хэлний энгийн цагуудын мэдлэг, асуултыг ойлгож харилцан ярилцах, богино харилцан яриаг өрнүүлэх чадвар эзэмшинэ. Идэвхтэй үгийн сангийн доод хэмжээ нь 800-1000 байна.

4

Англи хэлний модуль-1

/Elementary А2/        

Англи хэлний энгийн болон нийлмэл цагийн мэдлэг, харилцаанд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгийг хэрэглэх, эх бичвэрийг уншиж ойлгох, өгөгдсөн нөхцлийн дагуу дүрслэн бичих чадвар эзэмшинэ. Идэвхтэй үгийн сангийн доод хэмжээ нь 1000-1500 байна.

5

Англи хэлний модуль-2

/Intermediate В1/                    

Англи хэлний энгийн, нийлмэл болон төгс цагийн мэдлэг, эх бичвэрийг уншиж ойлгосноо өөрийн үгээр илэрхийлэх, хэлц үг, хэвшмэл хэллэг хэрэглэн өөрийн үзэл бодлыг илэрхийлэх чадвар эзэмшинэ. Идэвхтэй үгийн сангийн доод хэмжээ нь 1500-2000 байна.

6

Англи хэлний модуль-3

/ Upper  Intermediate В2/

Мэргэжлийн холбогдолтой материал уншиж ойлгох, мэргэжлийн үг хэллэгээр үгийн сангаа баяжуулсан, өгүүлбэрийн зөв бүтэц, хэл зүйн дүрэм ашиглан мэргэжлийн түвшинд үзэл бодлоо илэрхийлэх чадвартай болно. Идэвхтэй үгийн сангийн доод хэмжээ нь 2000-2500 байна.

Жилийн сургалт

7

Магистрантурын өмнөх англи хэлний бэлтгэл/В2+

                                              

Техникийн үндсэн нэр томъёо, инженерийн мэргэжлийн хэл найруулгад суралцана. Бие дааж мэдээлэл цуглуулах, тэмдэглэл хөтлөх, уншиж судлах, судалгааны өгүүлэл бичих дадал чадвартай болно.   


 

  • Энэ нийтлэлийг хуваалцах