Хэлний сургалт

ГАДААД ХЭЛНИЙ ТӨВИЙН СУРГАЛТ

Бүтээгдэхүүн, хөтөлбөрийн  нэр

Хүлээгдэх үр дүн

             Түр сургалт

 1

Орос хэлний анхан шат /Энгийн түвшин А1/

Анхан шатны дүрмийн мэдлэг,  нийгэм-ахуйн хүрээнд энгийн хураангүй өгүүлбэр сонсоод ойлгох, өөрийн санааг товч илэрхийлэх, харилцан яриа өрнүүлэх,  унших, бичих чадвар эзэмшинэ.

 2

Орос хэлний модуль-1

Суурь түвшин А2 

 

Орос хэлний хэл зүйн дүрмийн үндсэн сэдвийн нэг болох тийн ялгал-угтварын системийн талаар цэгцтэй мэдлэг эзэмшинэ.Үйл үгийн цаг заах, захирах, хүсэх, болзох төлөвийг эзэмшинэ.  Нийгэм-ахуйн хүрээнд харилцах чадвар сайжирна. Идэвхтэй үгийн сангийн доод хэмжээ нь 1300 байна.

 3

Орос хэлний модуль-2 Дунд түвшин В1 TORFL- I

 

Орос хэлээр шинжлэх ухаан, технологийн  нэр томъёо, үг хэллэг  эзэмшинэ.  Орос өгүүлбэрийн бүтцийг зөв таних, нийлмэл өгүүлбэрийг  задлах мэдлэг эзэмшинэ. Техник тоног төхөөрөмжийн ашиглалтын заавар,  мэргэжлийн холбогдолтой ном зохиол, сэтгүүлийг уншиж мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвар эзэмшинэ. Үгийн сангийн доод хэмжээ  2000 байна.

 4

Орос хэлний модуль-3 Ахисан дунд түвшин В2 TORFL- II

Шинжлэх ухааны зохиолын хэл найруулгын онцлог, тавигдах шаардлагын талаар мэдлэг эзэмшинэ. Эх зохиолыг  орос  дээр унших, ойлгох, ярих, бичих, сонсох  дадал, чадвар дээшилнэ. Үгийн сангийн доод хэмжээ  2500  

 5

Орос хэлний модуль-4 Гүнзгий түвшин  С1 TORFL- III

Зөв бичгийн дүрмийн мэдлэг, баримт бичгийн хэл найруулгын онцлог, тавигдах шаардлагын талаар мэдлэг эзэмшинэ. Уншсан, сонссон мэдээлэлдээ үндэслэн төлөвлөгөө, товч агуулга, товчлол бичиж чаддаг, мэдээллийн шинж чанартай хувийн захиа болон албан бичиг, албан баримт бичиг (өргөдөл, хүсэлт, тайлбар бичиг гэх мэт) бичих чадвар эзэмшинэ.  Урьдчилан бэлтгэсний үндсэн дээр яриа эхлүүлэх, асууж лавлах, яриаг өдөөх, үзсэн харснаа ярих, үнэлэлт дүгнэлт өгөх, өөрийн санал бодлоо хэлэх, асуудлыг шүүн хэлэлцэх чадвар эзэмшинэ. Үгийн сангийн доод хэмжээ нь 4 000 байна.

          Жилийн сургалт

 6

ОШУСТ-ийн орос хэлний бэлтгэл           TORFL- I

ОХУ-ын  их дээд сургуулиудад суралцахад шаардагдах орос хэлний дунд шатны мэдлэгтэй болно. Суралцагч нь A2, B1 түвшний шалгалт өгөх ба өндөр оноо авсан суралцагчид Засгийн газар хоорондын гэрээний дагуу ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан ОХУ-д суралцах боломжтой.  Идэвхтэй суралцах чадвар дадал сууж, орос хэлээр ярих, бичих, унших, сонсох дадал чадвар эзэмшиж, холбогдох хам сэдвийн хүрээнд тодорхойлолт гаргаж тайлбарлах чадвартай болох юм. Оюутнууд энэхүү мэдлэг чадвараа тодорхой асуудалд хэрэглэн, бие дааж ажиллахын зэрэгцээ бусадтай ойлголцож хамтран ажиллах дадал эзэмшихээс гадна шинжлэх ухааны  үндсэн нэр томъёо, ойлголт, хэллэгийг эзэмшинэ. Мөн түүнчлэн бие даан мэдээлэл цуглуулж тэмдэглэл хөтлөн, материал боловсруулж сурна.

 7

Орос хэл дээрх инженерийн бэлтгэл 

TORFL- I

 

ОХУ-ын  их дээд сургуулиудад техникийн чиглэлээр суралцахад шаардагдах орос хэлний дунд шатны мэдлэгтэй болно. Орос хэлний хэл зүйн дүрмийн цэгцтэй мэдлэг эзэмшинэ. Орос хэлээр шинжлэх ухаан, технологийн  нэр томъёо, үг хэллэг  эзэмшинэ.  Орос өгүүлбэрийн бүтцийг зөв таних, нийлмэл өгүүлбэрийг  задлах мэдлэг эзэмшинэ. Суралцагчдад идэвхтэй суралцах чадвар дадал сууж, математик болон байгалийн ухааны хоорондын уялдаа холбоог ойлгон, холбогдох хам сэдвийн хүрээнд тодорхойлолт гаргаж тайлбарлах чадвартай болох юм. Оюутнууд энэхүү мэдлэг чадвараа тодорхой асуудалд хэрэглэн, бие дааж ажиллахын зэрэгцээ бусадтай ойлголцож хамтран ажиллах дадал эзэмшихээс гадна техникийн үндсэн нэр томъёо болон мэргэжлийн ойлголт, хэллэгийг эзэмшинэ. Мөн түүнчлэн бие даан мэдээлэл цуглуулж тэмдэглэл хөтлөн, материал боловсруулж сурна.

 8

Англи хэлний анхан шатны курс

/ Beginner  A1/

Англи хэлний энгийн цагуудын мэдлэг, асуултыг ойлгож харилцан ярилцах, богино харилцан яриаг өрнүүлэх чадвар эзэмшинэ. Идэвхтэй үгийн сангийн доод хэмжээ нь 800-1000 байна.

 9

Англи хэлний модуль-1

/Elementary А2/        

Англи хэлний энгийн болон нийлмэл  цагийн мэдлэг, харилцаанд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгийг хэрэглэх, эх бичвэрийг уншиж ойлгох, өгөгдсөн нөхцлийн дагуу дүрслэн бичих чадвар эзэмшинэ. Идэвхтэй үгийн сангийн доод хэмжээ нь 1000-1500 байна.

 10

Англи хэлний модуль-2

/ Intermediate В1 IBT/TOEFL /                      

Англи хэлний энгийн, нийлмэл  болон төгс цагийн мэдлэг, эх бичвэрийг уншиж ойлгосноо өөрийн үгээр илэрхийлэх, хэлц үг, хэвшмэл хэллэг хэрэглэн өөрийн үзэл бодлыг илэрхийлэх чадвар эзэмшинэ. Идэвхтэй үгийн сангийн доод хэмжээ нь 1500-2000 байна.

 11

Англи хэлний модуль-3

/ Upper  Intermediate В2 IBT/TOEFL/  

Мэргэжлийн холбогдолтой материал уншиж ойлгох, мэргэжлийн үг хэллэгээр үгийн сангаа баяжуулсан, өгүүлбэрийн зөв бүтэц, хэл зүйн дүрэм ашиглан мэргэжлийн түвшинд үзэл бодлоо илэрхийлэх чадвартай. Идэвхтэй үгийн сангийн доод хэмжээ нь 2000-2500 байна.

 12

Англи хэлний модуль-4

Advanced   С1 IBT/TOEFL 

Англи хэлний хэлзүйн дүрмийг гүнзгийрүүлэн судлаж, үгсийн санг баяжуулсан, эзэмшсэн мэдлэгээ ашиглан шинжлэх ухаан технологийн холбогдолтой сэдвийг уншиж ойлгон орчуулж, өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлэн зөв ярих чадвар, дадал эзэмшинэ. Идэвхтэй үгийн сангийн доод хэмжээ нь 3000-3500 байна.

               Жилийн сургалт

 13

Англи хэлний бэлтгэл

IBT/TOEFL                                                

Идэвхтэй суралцах чадвар, дадал сууж, математик болон бусад байгалийн ухааны уялдаа холбоог сайтар ойлгож инженерийн ухааны хэрэгцээ, ач холбогдлыг тайлбарлах чадвартай болно.

Оюутны амьдралд бие, сэтгэлээ бэлтгэж, бие даасан чадварууд, бусадтай харилцах, ойлголцох, хамтран ажиллах арга зүйд суралцаж, дадал эзэмшинэ. Техникийн үндсэн нэр томъёо, инженерийн мэргэжлийн өвөрмөц ойлголт, хэллэгт суралцана.

Бие дааж мэдээлэл цуглуулах, тэмдэглэл хөтлөх, судлах, бичиг баримт боловсруулж сурна.  

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Технологийн сургуулийн

Гадаад хэлний төвийн сургалтын төлбөрийн хэмжээ

 

Хөтөлбөрийн нэр

Ачаа-лал

Харгалзах
түвшин

Цагийн багтаамж

Нэг цагийн төлбөр

/төгрөг/

Нийт төлбөр
/төгрөг/

ТҮР КУРС СУРГАЛТ

1

Орос хэлний
анхан шатны курс

2

Энгийн түвшин А1

64

2000

128,000

2

Орос хэлний модуль-1

3

Суурь түвшин А2

96

2200

211,200

3

Орос хэлний модуль-2

3

Дунд түвшин В1

TORFL-I

96

2500

240,000

4

Орос хэлний модуль-3

3

Ахисан дунд түвшин

В2   TORFL-II

96

3000

288,000

5

Орос хэлний модуль-4

3

Гүнзгий түвшин С1

TORFL-III

96

5000

480.000

6

Англи хэлний анхан шатны курс

2

Энгийн түвшин А1

64

2000

128.000

7

Англи хэлний модуль-1

2

Суурь түвшин А2

64

2200

140,800

8

Англи хэлний модуль-2

3

Дунд түвшин В1

IBT/TOЕFL-I

96

2500

240.00

9

Англи хэлний модуль-3

3

Ахисан дунд түвшин В2   IBT/TOEFL

96

3000

288.000

10

Англи хэлний модуль-4

3

Гүнзгий түвшин С1

IBT/TOEFL

96

5000

480.000

11

Герман хэлний анхан шатны курс

2

А1

64

2000

128,000

12

Герман хэлний модуль-1

2

А2

64

2200

140,800

13

Герман хэлний модуль-2

3

B1

96

2500

240,000

14

Герман хэлний модуль-3

3

В2

96

3000

288,000

15

Герман хэлний модуль-4

3

С1

96

5000

480,000

НЭГ ЖИЛИЙН СУРГАЛТ

1

ОСШУТ-ийн хөтөлбөрт орос хэлний бэлтгэл

24

TORFL-I

768

1250

960,00

2

Инженерийн
орос хэл - бэлтгэл

19.81

 

1270

1500

1.905,000

3

Англи хэлний бэлтгэл

9

IBT/TOEFL

288

2083

600,000

4

Инженерийн
англи хэл -бэлтгэл

23

IBT/TOEFL

480

1500

720,000

5

Герман хэлний курс

15

В1

480

1500

720,000

6

Инженерийн
герман хэл - бэлтгэл

37.5

 

1200

1500

1.800,000

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах