ХАБЭА-н сургалт

ЗОРИЛГО:                                                                                     

Нийгэм, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн хөгжлийн шаардлагыг хангасан мэргэжилтэн бэлтгэх, сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн таатай орчныг бүрдүүлж, өрсөлдөх чадвартай боловсрол олгох замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах

ЗОРИЛТ:                                                                 

  • Үр дүнд суурилсан ХАБЭА-н сургалтын 13 хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэх
  • ХАБЭА-н сургалтын гарын авлага, сургалтын хэвлэмэл дэвтрийг хөтөлбөр тус бүрээр шинэчлэн сайжруулж, хэвлүүлэх
  • Суралцагчдын сэтгэл ханамжийн судалгаа явуулж, дүн шинжилгээ хийн сургалтын үйл ажиллагааг сайжруулах

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:                       

ХАБЭА –н тухай хуулийн 17- р зүйл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12-р сарын 13-ны өдрийн А/370 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын болон гаднын байгууллагын ажилтнуудад ХАБЭА-н 13 төрлийн сургалт явуулах


 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ХАБЭА-н сургалтын нэгдсэн хуваарь

  • Энэ нийтлэлийг хуваалцах