Ахлах сургуулийн сургалт

Манай сургууль 2006 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Ахлах сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл 12 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Ахлах сургууль нь Бүрэн дунд боловсрол олгох сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 10, 11, 12-р ангиуд хичээллэдэг.

Давуу тал:

  • Анги дүүргэлт - 24 сурагчтай;
  • Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн илүү цагаар судална;
  • Мэргэжлийн өндөр ур чадвар сайтай, дадлага туршлагатай багш нар хичээл заана;
  • Суралцагчдыг Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлээр олимпиадад бэлтгэнэ;
  • Улс, аймаг, бүсийн математик, физик, хими, англи хэлний олимпиадад амжилт гаргасан суралцагчид сургалтын төлбөрийн 5-100 хүртэлх хувийн хөнгөлөлт эдэлнэ;
  • Ахлах сургуульд хоёроос доошгүй жил суралцаж төгссөн төгсөгч Технологийн сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцвал эхний жилдээ 7-12 кредитийн  сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ;

Багш нар:

Химийн багш С.Мэнджаргал – Монгол улсын гавьяат багш, Улсын химийн олимпиадын алт, хошой хүрэл медальт. Бэлтгэсэн сурагчид нь удаа дараа аймаг, улсын олимпиадад тэргүүн, дэд байруудыг эзэлдэг. Шавь С.Сувданчимэг Олон улсын химийн 49-р олимпиадаас ХҮРЭЛ медаль хүртсэн.

Математикийн багш 

Физикийн багш 

Англи хэлний багш И.Оюунтуяа - Улсын Англи хэлний олимпиадын мөнгөн медальт, Аймгийн 3 удаагийн мэргэжлийн аварга.

 Материаллаг бааз:

    Ахлах сургууль нь дээд сургуулийн анги танхим, сургалтын лабораториудыг сургалт хүмүүжлийн ажилдаа бүрэн ашигладаг, суралцах орчин нөхцөлөөр бүрэн хангагдсан.

  • Химийн лаборатори
  • Физикийн лаборатори
  • Компьютерийн лаборатори
  • Номын сан  
  • Спорт заал
  • Хөл бөмбөгийн талбай
  • Дотуур байр
  • Залуус зоогийн газар

Сургалтын тэтгэлэг: Технологийн сургуульд суралцах нийтлэг журмын 11.2 Сурагчдад шагнал урамшуулал олгох ба хөнгөлөлт үзүүлэх зүйлээр сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцана. /Хуудас 21-22/

Клуб, секц, дугуйлан:

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурагч нэг бүрийн хөгжлийг дэмжих зорилгоор клуб, секц, дугуйланг хичээллүүлдэг.

  • Мэтгэлцээний клуб
  • Лего роботын клуб
  • Шатар, даамны дугуйлан
  • Сагсан бөмбөгийн секц
  • Волейболын секц
  • Нисэх загвар, авто загварын дугуйлан

2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын олимпиадын амжилт

Энэ хичээлийн жилд багш, сурагчид алт – 12, мөнгө – 10, хүрэл 20, тусгай байр 10 нийт 52 шагналт байрт шалгарсан амжилт гаргасан байна. Сурагчдын онцлох амжилтаас дурдвал:

  • 12-р ангийн сурагч С.Сувданчимэг 2017 оны  7-р сард Тайланд улсад болсон Олон Улсын  Химийн 49-р олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцож  ХҮРЭЛ МЕДАЛЬ;
  • 12-р ангийн сурагч Л.Энхмаа АНУ-ын элчин сайдын Яамнаас зохион байгуулсан эссэ бичлэгийн олон улсын уралдаанд аймагт I байр, улсад III байр;
  • 10-р ангийн сурагч Д.Тэмүүжин Аймгийн физикийн олимпиадын 12-р ангийн төрөлд анги дэвшин оролцож 1-р байр, Улсын Физикийн XXXI олимпиадын       12-р ангийн төрөлд тусгай байр;

Олимпиадын төрөл

Алт

Мөнгө

Хүрэл

Тусгай байр

Олон улсын олимпиад

-

-

2

-

Улсын олимпиад III даваа

-

-

-

2

Улсын олимпиад II даваа

2

1

4

-

Улсын  чанартай олимпиад

-

6

3

5

Бүсийн олимпиад

6

3

5

3

Аймгийн олимпиад

4

-

6

-

Нийт

12

10

20

10

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах