Магистрын сургалт

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Суралцагчдад олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцэхүйц, шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, туршилт судалгааны арга зүйг эзэмшүүлэхэд оршино.

 

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

Шинэлэг, шилдэг судалгааг хөгжүүлэх

Судалгаанд суурилсан сургалт явуулах

Шударга, ил тод удирдлагыг хэрэгжүүлэх

           

МАГИСТРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТ:

 

ШУТИС-ийн Бизнесийн Удирдлагын Хүмүүнлэгийн сургуультай хамтран:

  • Үйлдвэрлэлийн менежмент
  • Санхүүгийн менежмент
  • Хүний нөөцийн менежмент
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент
  • Бүтээмж чанарын менежмент
  • Төрийн захиргааны менежмент
  • Логистикийн менежмент
  • Олон улсын бизнесийн менежмент

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран:

  • Цахилгаан системийн автоматжуулалт

ШУТИС-ийн Геологи Уул уурхайн сургуультай хамтран: 

  • Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер /механик инженер/
  • Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Ашигт малтмалын баяжуулалтын технологи
  • Уул уурхайн ашиглалтын технологи  мэргэжлүүдээр сургалт зохион байгуулдаг.

 

ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТОЙМ :

Технологийн сургууль нь 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн инженер техникийн ажилтнуудыг ажиллуулахын зэрэгцээ боловсролын зэргээ ахиулах боломж олгох үүднээс ШУТИС-ийн КТМС-тай хамтран “Үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлээр магистрын сургалт явуулж ирлээ. Суралцагчдын 90 гаруй хувь нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн инженер техникийн ажилтнууд байдаг, 300 гаруй магистр төгсгөсөн.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Монгол орны уул уурхайн салбарын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн шаардлагыг ханган биелүүлэх үүднээс энэхүү сургалтыг цаашид дараах чиглэлээр өргөжүүлэн сургаж байна.

 Үүнд:

  1. 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн ШУТИС-ийн УУИС-тай хамтран “Уул уурхайн машин тоног төхөөрөмж” ;
  2. 2012-2013 оны хичээлийн жилээс ШУТИС-ийн БухС-тай хамтран Санхүүгийн менежмент;
  3. 2013-2014 оны хичээлийн жилээс ШУТИС-ийн УУИС-тай хамтран “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж”, Механик тээврийн сургуультай хамтран Авто инженер;
  4. 2014-2015 оны хичээлийн жилээс ШУТИС-ийн ЭХС-тай хамтран                 “Цахилгаан систем автоматжуулалт”, ШУТИС-ийн БуХС-тай хамтран “Хүний нөөц”-ийн менежмент ;
  5. 2015-2016 оны хичээлийн жилээс  ШУТИС-ийн УУИС-тай хамтран “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж”, ШУТИС-ийн БуХС-тай хамтран “ХАБЭА”-н менежмент, “Бүтээмж, чанарын менежмент”;
  6. 2016-2017 оны хичээлийн жилээс  ШУТИС-ийн УУИС-тай хамтран “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Ашигт малтмал баяжуулалтын технологи” мэргэжлүүдээр магистрын сургалт явуулж байна.

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах