Бакалаврын сургалт

       Дээд боловсролын бакалаврын зэрэг олгох сургалтыг 1996-1997 оны хичээлийн жилд анх 35 оюутан элсүүлснээр эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш 2196 гаруй оюутанд бакалаврын зэргийг олгоод байна. 2016 оныг хүртэл 10 мэргэжлээр уул уурхайн болон мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байсан ба 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн БСШУЯ-аас тогтоосон хяналтын тооны хүрээнд 9 хөтөлбөрөөр бакалаврын зэрэг олгох сургалтаа явуулж байна. "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн бэлтгэж байгаа хөтөлбөрүүд:

Сургалт явуулах мэргэжлийн нэр, индекс

Сургалтын хэлбэр

Элсэгчдийн  боловсролын түвшин

Сургалтын хугацаа

Сургалтын агуулгын багтаамж (багц цаг)

Төгсөгчдөд олгох боловсролын зэрэг, мэргэжил

1

 Металлурги, металын технологи, D071503 (Уралын холбооны их сургуультай хамтарсан "2+2" хөтөлбөр) 

өдөр

Бүрэн дунд

4

120

Уул уурхайн инженер, Төмөрлөгийн үйлдвэрлэлийн металлурги

2

 Механик инженер,  D071501

өдөр

Бүрэн дунд

4

120

Уул уурхайн инженер, Уул уурхайн машин, тоног төхөөрөмж

3

 Цахилгааны инженер,  D071304

өдөр

Бүрэн дунд

4

120

Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж, Цахилгаан системийн автоматжуулалт

4

 Авто инженер, D071601

өдөр

Бүрэн дунд

4

120

Механик инженер, Авто машин, авто аж ахуй

5

 Мэдээллийн технологи, D061304

өдөр

Бүрэн дунд

4

120

 Мэдээллийн технологи

6

 Уул уурхайн ашиглалтынтехнологи, D072401

өдөр

Бүрэн дунд

4

120

Уул уурхайн инженер, Уул уурхайн ашиглалтын технологи

7

 Ашигт малтмалын баяжуулалтын технологи, D072402

өдөр

Бүрэн дунд

4

120

Уул уурхайн инженер, Ашигт малтмалын баяжуулалтын технологи

8

Барилгын инженер "1+3"

өдөр

Бүрэн дунд

4

120

Иргэний ба үйлдвэрийн барилга, Автозамын барилга, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, Усны барилга байгууламж, Гүүрийн барилга  

9

Хүрээлэн буй орчны инженер "1+3"

өдөр

Бүрэн дунд

4

120

Хаягдал боловсруулах технологи

 

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөгчдөөс ШУТИС-ийн онцлох дипломтой болон 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгссөн 38 оюутан байгаагийн дотроос  36 оюутан нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-д ажиллах “Батламж” гардан аваад амжилттай ажиллаж байна.

  "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль нь 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн, 46 жилийн түүхтэй, асар их туршлага хуримтлуулсан, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлж энэ ажлын хүрээнд бакалаврын зэрэг олгох сургалтын 7 хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, ажиллаж байна.

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуультай хамтарсан Барилгын инженер, Хүрээлэн буй орчны инженер 1+3 хөтөлбөрүүдийг 2020-2021 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Мөн 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-ын Уралын ХИС-тай хамтран “Металлурги, металлын технологи” 2+2 хөтөлбөрөөр элсэлт авч хичээллэнэ. "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн бакалаврын түвшний сургалтын үйл ажиллагааг ШУТИС-ийн Ректорын “Оюутнаар батлах тухай”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын “"Эрдэнэт цогцолбор" дээд сургуульд сургалт явуулах тухай” тушаалуудын дагуу зохион байгуулж ажилладаг болно.

  • Энэ нийтлэлийг хуваалцах