Номын сан

Номын сангийн эрхэм зорилго

·  Нээлттэй боловсрол, мэдээллийг өсгөн нэмэгдүүлэх, шинэ боломж бололцоог бий болгох, судалгааны эрэл хайгуул хийх, эрдэм мэдлэгийг цаашид дэлгэрүүлэх, гадаад дотоодын номын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, инновацийг бүрэн нээлттэй нутагшуулах, чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх боломжуудыг нээхэд оршино.

·  Уншигчдын эрэлт хэрэгцээг олон улсын шаардлагад нийцүүлэн сургалтын үйл ажиллагааг дэмжсэн таатай орчинг бий болгон чөлөөт сонголттой цахим номын сангаар үйлчлэх боломжийг бүрдүүлэх.

·  Орчин цагийн цахим номын сангийн үйлчилгээг нэвтрүүлэх, шинэ мэдээллээр түргэн шуурхай хангах.

Зорилт

  • Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх
  • Үр дүнд суурилсан сургалтыг нэвтрүүлэх
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадавхийг сайжруулах
  •  Нийгэм, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг бүс, орон нутгийн түвшинд           өргөжүүлэх

 

Үүсэл хөгжлийн тойм

          1975 онд Эрдэнэт үйлдвэрийн ­Ерөнхий захиргааны “Үйлдвэр техникийн хэлтсийн номын сан” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй билээ.  1976 онд Техник-мэргэжлийн сургалтын холбогдолтой сурах бичиг, гарын авлага, монгол хэл дээрх уран зохио, нийгэм, эдийн засгийн номуудыг төвлөрүүлж сургуулийн номын санг ажиллуулж эхэлсэн байдаг.  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилчид, болон Технологийн сургуулийн багш, оюутан суралцагчид , лицей ахлах сурнуулийн  сурагч нарт ном, сурах бичиг,гарын авлага, тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний бүтээлүүдээр уншигчдын эрэлт хэрэгцээг ханган үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сан нь уул уурхайн ном сурах бичиг түлхүү байдагаараа онцлогтой байдаг.

 

Үйл ажиллагааны чиглэл:

Номын сан нь нийт 110 суудал бүхий 3 уншлагын танхим , 4 фондоор нийт 39000 гаруй ном сурах бичиг, гарын авлага, 100 гаруй төрлийн тогтмол хэвлэл болон бусад хэвлэлээр уншигчдад тогтмол үйлчилж байна.

            “Greenstone Digital” цахим уншлагын танхим нь 15 төрөл мэргэжлийн ангилалаар 310 ширхэг  үндсэн сурах бичиг, гарйн авлага, диссертаци 500 гаруй болон бусад номоор үйлчлэхээс гадна хэвлэх, хувилах, скайнердах үйлчилгээ үзүүлдэг.

            E-Library програмд номын сангийн цогц программыг хэрэглэж уншигчдад электрон картаар үйлчилгээ үзүүлэх ажлыг уншлагын танхимуудад нэвтрүүлэн зохион байгуулж байна. Одоогоор электрон каталогит 6170 нэрийн 30081 ширхэг ном, 1990 уншигчийн мэдээлэл орсон байна.

Интернетэд холбогдсон компьютерууд бүхий цахим уншлагын танхим нь цаг хугацаа орон зай хязгаарлалтгүйгээр Эрдэнэт үйлдвэрийн ажилчид болон тус сургуулийн оюутан суралцагсдад цахим үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

 

 

Нийгэм, олон нийтэд чиглэсэн томоохон үйл ажиллаанууд:

  •  “Эрдэмтэн докторуудын бүтээл”, ‘’Технологийн сургуулийн багш нарын бүтээл”, Математик-Байгалийн ухааны бүсийн олимпиадад зориулсан, гэх мэт 8 удаа  сэдэвчилсэн үзэсгэлэнг зохион байгуулсан.
  • Дэлхийн номын өдөрт “Ном уншихын ач холбогдол”,“Түүх, утга зохиол”  сэдвүүдээр тойм яриа хийсэн.  
  • 1,2 курсын  оюутнуудыг Монгол улсын гавъяат багш, яруу найрагч Д.Мандахсантай уулзуулан “Яруу найраг миний амьдрал” сэдэвт  уншигч зохиогчийн уулзалт зохион байгууллаа.
  • “Найргийн хур” дугуйлангаараа дамжуулан шүлэг найраг бичигч, сонирхогч оюутнуудын дунд тэмцээн   зохион байгууллаа.
  • Сар бүрийн 30-нд “Идэвхтэн уншигч” шалгаруулж зургийг мэдээллийн самбарт байрлуулж дурсгалын ном бэлэглэж хүндэтгэл үзүүлж хэвшсэн.
  • Аймгийн ЕБС-иудын 12-р ангийн сурагчдын дунд “Утгын уянга" яруу найргийн тэмцээнийг удирдан зохион байгуулсан.
  • Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилчдад зориулан номын сангаа сурталчилах ажил зохион байгууллаа.

 

Хамтын ажиллагаа

  • МУИС ОС дээр зохион байгуулсан “Найргийн хур” яруу найргийн тэмцээнд 4 оюутан бэлтгэн оролцож, уг тэмцээнээс 3-р байрын шагналыг ҮМ-4 ангийн оюутан Ө.Зоригтбаатар эзэллээ
  • ШУТИС-ийн төвлөрсөн номын сан, Орхон аймгийн номын төв, МУИС-ийн ОАСС-ийн номын сан, ХААИС-ийн номын сан, Маргад дээд сургуулийн номын сан зэрэгтэй хамтран ном солилцох,  туршлага солилцох зэрэг  арга хэмжээ зохион байгуулан  ажиллаж байна.
  • МУИС-аас орон нутгийн номын санчдад зориулан ОАСС-ийн номын санд зохион байгуулсан номын сангийн бүртгэлийн програм болон цахим үйлчилгээний талаарх сургалт  семинарт оролцлоо.

 

Ажиллах бүрэлдэхүүн:

 

Тус сургуулийн номын сангийн үйл ажиллагаа нь Технологийн сургуулийн Эрдэм шинжилгээ, дээд боловсрлын  сургалт хариуцсан  орлогчын удирдлаган дор ажилладаг. Номын сан нь номын сангийн эрхлэгч 1, номын санч 3 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

- Номын сангийн эрхлэгч  Х.Өлзийхишиг

- Номын санч  Д.Цэнд-Аюуш

- Номын санч С.Лхагважав

- Номын санч Т.Дариймаа нар ажилладаг.