ШУ, Хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээний төв

 

Зорилго:

Сургуулийн бодлогод нийцүүлэн, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг тодорхойлон хөгжүүлэх, тэтгэлэг, эрдмийн эрх чөлөөг хангах явдалд дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах.

Үүсэл хөгжлийн тойм:

Ерөнхий захирлын 2017 оны 08 сарын 28-ны өдрийн А/563 дугаар тушаалаар Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээний алба байгуулагдсан бөгөөд Ерөнхий захирлын 2018 оны 03 сарын 22-ны өдрийн А/226 дугаар тушаалаар Шинжлэх ухаан, хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээний төв болж шинэчлэгдсэн.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Багш, судлаач, оюутан суралцагчдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, холбогдох чиглэлээр хэвлэмэл болон электрон сэтгүүл бэлтгэх, хэвлэх, сурталчлах.
  • Багш, ажилтны эрдмийн цол зэргийг нэмэгдүүлэх, эрдмийн бүтээл туурвих ажлыг чиглүүлэх, зөвлөх ажлыг зохион байгуулах.
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй холбох, байнгын харилцааг тасралтгүй хөгжүүлэх.
  • Судалгааны болон сургалтын тэтгэлэг олгох эсэх асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох төсөв, сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих.
  • Хамтын ажиллагаа, Зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ-судалгаа-сургалтын уялдаа холбоо, багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх.
  • Технологийн сургуулийн алба, тэнхим, төв зэрэг нэгжүүд, багш, албан тушаалтантай бүтээлчээр хамтран ажиллах.
  • Монгол улсын Уул уурхайн салбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шаардлагатай судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үндэсний ба олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулах.
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтын ажиллагааг эрчимжүүлэх.
  • Менежментийн тогтолцооны олон улсын стандартуудын (ISO 9001, ISO 14001, OHSAS 18001, ISO 50001 гэх мэт) хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

 

Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээний албаны бүрэлдэхүүн

Сургалтын мэргэжилтэн

Бямбасүрэнгийн Ариумаа

  • ОХУ-ын Эрхүүгийн Техникийн их сургуулийг магистр зэрэгтэй төгссөн.
  • Үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй.