Удирдах зөвлөл, Бүтэц зохион байгуулалт

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/732 дугаар тушаалаар Ш.Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсан.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/111 тушаалаар БСШУС-ын сайдын томилсон Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийн бүрэлдэхүүн дээр нэмж үүсгэн байгуулагч, сургуулийн багш, суралцагч, төгсөгчийн төлөөллийг шинэчлэн баталсан. Үүнд:

Дарга:

  • О.Хуягцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;

Нарийн бичгийн дарга:

  • Н.Манчук, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сургалт хариуцсан орлогч захирал;

Гишүүд:

  • Б.Мөнгөнбагана, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч;

  • Б.Дэлгэржаргал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн хэлтсийн дарга;

  • Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн хорооны бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга;

  • Д.Үүрийнтуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч;

  • Х.Энхжаргал, ШУТИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал;

  • Х.Болдбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга;

  • Д.Туяа, Монгол-21 сангийн тэргүүн, доктор;

  • И.Хүрэлчулуун, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төгсөгчдийн төлөөлөл, Холбоо, Мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн тэргүүлэх инженер;

  • Д.Болор-Эрдэнэ, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Сургалтын албаны дарга;

  • О.Ууганбаяр, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутны зөвлөлийн дарга.