Чанар, удирдлагын мэдээллийн алба

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 03-р сарын 22-ны А/ 325 дугаар  “Технологийн сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар Чанар, Удирдлагын мэдээллийн алба  шинээр байгуулагдсан бөгөөд 2 чанарын мэргэжилтэн, 1-сүлжээний мэргэжилтэн, 1-програм зохиогч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй сургуулийн захирлын шууд удирдлага дор ажиллаж эхлээд байна.

Чанар, Удирдлагын мэдээллийн алба нь Технологийн сургуульд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, хэрэглэгчийн шаардлагын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, Удирдах зөвлөл болон захиргааны зөвлөлийг удирдлагын мэдээллээр хангах,  чанарын зорилтуудын биелэлтэд дүн шинжилгээ хийх, сургалтын хөтөлбөр болон байгууллагын магадлан итгэмжлэлтэй холбоотой дүн шинжилгээ хийж сургуулийн удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг болох алба юм.


Түүнчлэн Технологийн сургуулийн удирдлагын мэдээллийн систем UNIMIS-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллах үүрэгтэй.