МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Мэргэжлийн сургалтын албыг Ерөнхий захирлын 2009 оны 12-р сарын 11-ны 626 тоот тушаалаар 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн тус компанийн Технологийн сургуулийн “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв” болгон өөрчилж үйл ажилагаагаа явуулж байна.

 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, сайжруулахын тулд суралцах, шинэ арга барил эзэмших, ажиллах орчны нөхцөл нь мэдлэг чадварыг бий болгох, ажилтны өдөр тутмын ажил нь суралцаж хөгжих таатай орчныг бүрдүүлэх, эрэлтэд тулгуурласан сургалтын шинэ тогтолцоог бий болгон төлөвшүүлж, удирдлагын механизмыг чадамжид суурилсан чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилгыг тавьж ажиллаж байна.

 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд:

Мэргэжлийн сургалт хариуцсан орлогч:

  • Д.Хүрэлбаатар /МУ-ын мэргэжлийн боловсролын зөвлөх багш, докторант/

Мэргэжлийн сургалтын мэргэжилтэн:

  • Н.Зул-Эрдэнэ

Мэргэжлийн сургалтын ажилтан:

  • Б.Алтанхуяг
  • С.Эрдэнэбаяр
  • Т.Саранцэцэг

ХАБЭА-н сургалтын ажилтан:

  • Э.Болорчимэг
  • Д.Цацрал

Бүтээмжийн сургалтын ажилтан:

  • Д.Сарангэрэл
  • Г.Мөнхтуул

 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын чанарыг сайжруулах, багшийг чадваржуулж хөгжүүлэх, нийгмийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилтыг тавьж байна. Энэ хүрээнд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн шинэ загварыг боловсруулах, ашиглах, “Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Орхон аймаг, сум, Мэргэжлийн холбоо зэрэг хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах ажлуудыг явуулж байна.

Үндсэн Сургалтууд

Хүнд машин механизмын засварчин

Хүнд машин механизмын засварчин нь уул уурхай, хөдөө аж ахуйн бүх төрлийн машин механизмд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөж техникийн оношлогоо, засвар техник үйлчилгээ хийх зэрэг ажил гүйцэтгэнэ.

Өрмийн машинч

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, өрөмдлөгийн машиныг ашиглан гүний болон ил уурхай, карьераас чулуу, ашигт малтмал, эрдэс бодис болон баялагийг олборлох ажил эрхэлнэ.

Ил уурхайн цахилгаанчин

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, цахилгаан дамжуулах ба хуваарилах байгууламжийн цахилгаан тоноглол, цахилгаан хэрэгсэл, ил уурхайн машин механизмын цахилгаан тоног төхөөрөмжийн угсрах ба засвар үйлчилгээ, тохируулга, хэмжилт, туршилтын ажил гүйцэтгэнэ.

Гагнуурчин

Гагнуурчин нь хийн ба цахилгаан, хагас болон бүрэн автомат гагнуурын багаж, тоног төхөөрөмжийг ашиглан метал эдлэлийг технологийн дагуу ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг баримтлан гагнах, ширээх, зүсэх, засварлах ажлыг гүйцэтгэнэ.

Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн механик

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, хөдөлгүүр, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг тохируулах, суурилуулах, шалгах, тэдгээрт үйлчилгээ хийх болон засварлах ажлыг гүйцэтгэнэ.

Металл боловсруулах суурь машины оператор

Металл боловсруулах суурь машины оператор нь металл боловсруулах, машины ажиллагааг хянах, удирдах ажлыг эрхэлнэ.

Хүнд машин механизмын опеатор

Уурхайн болон олборлолтын талбайд малталт хийх, газар цэвэрлэх, тэгшлэх, зам барилгын ажиллагааг хариуцна. Машин механизм гэдэгт экскаватор, утгагч/ачигч, грэйдэр, бульдозер, хүнд даацын өөрөө буулгагч автомашин зэрэг орно. Операторч нь эдгээр машин механизмын сервис үйлчилгээ, арчилгааг хийнэ.

Хүдэр бутлах, тээрэмдэх, боловсруулах, угаах машины оператор

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, шууд ашиглах болон дахин боловсруулах зориулалтаар хүдрийг бутлах, нунтаглах, боловсруулах, угаах, шүүх, өтгөрүүлэх тоног төхөөрөмжүүдийг хэвийн ажиллуулах, технологийн процессын горимыг хянах ба мөрдөх, тохируулах, бүтээгдэхүүний чанарт хяналт тавих зэрэг ажил эрхэлнэ.

  • blog post
  • blog post
  • blog post
  • blog post
  • blog post
  • blog post