Бусад сургалт

“ОРОС ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ” АНГИЙН СУРГАЛТ

 Технологийн сургууль нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех, хэлтсүүдийн захиалгаар инженер-техникийн ажилтнуудын орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх, ОХУ-ын их сургуулиудын магистрантурт элсэн суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор орос хэлний бэлтгэл ангийг хичээллүүлж ирсэн бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд ОХУ-ын Улан-Үд хотын инженер багшийн коллежтой хамтран “Орос хэлний бэлтгэл” ангид 28 оюутан элсүүлэн хичээллүүлж байна. “Орос хэлний бэлтгэл” ангийн сургалтын үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу багш Ч.Дариймаа, Надагурова А.А нар удирдан явууллаа.

 Цаашид “Орос хэлний бэлтгэл” ангийн сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех хэлтсүүдийн зүгээс дараах зүйл дээр анхаарах хэрэгтэй байна. Үүнд:

  • Цех, хэлтсүүдийн суралцагсдын ажлын ээлжийг зохицуулж хичээлд суух нөхцлийг бүрдүүлэх
  • Цех, хэлтсүүд орос хэл сурах чин хүсэл эрмэлзэлтэй, цаашид ОХУ-ын их сургуулиудын магистрантурт дэвшин суралцах чадвартай хүмүүсийг сургалтанд хамруулах
  • Цех хэлтсүүд шалгалт, шүүлгийн хугацаанд суралцагчдыг хамтын гэрээний дагуу ажлаас чөлөөлж байх
  • Цех, хэлтсийн дарга нар суралцагчдын хичээл сурлага, ирцэнд хяналт тавьж, хамтарч ажиллах нь зүйтэй байна.
  • Томскийн Политехникийн сургуулийн хэлний бэлтгэл ангитай хамтран ажиллах