Магистрын сургалт

 Магистрын хөтөлбөрийн зорилго нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, глобаль ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал юм.

 Технологийн сургууль нь Орхон аймгийн иргэд, хөдөлмөрчид болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн инженер-техникийн ажилтнуудыг ажиллахын зэрэгцээ боловсролын зэргээ ахиулах, ажлаасаа хөндийрөхгүйгээр суралцах боломж олгох үүднээс 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн ШУТИС-ийн КТМС-тэй хамтран “Үйлдвэрлэлийн менежмент”, 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн ШУТИС-ийн УУИС-тай хамтран “Уул уурхайн машин тоног төхөөрөмж”, 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн ШУТИС-ийн МИС-тай хамтран “Автомашин ашиглалт, авто аж ахуй”, 2013-2014 оны хичээлийн жилийн хаврын улирлаас ШУТИС-ийн УУИС-тай хамтран “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж”, 2014-2015 оны хичээлийн жилээс ЭХС-тай хамтран “Цахилгаан системийн автоматжуулалт”, 2015-2016 оны хичээлийн жилээс ШУТИС-ийн БУХС-тай хамтран “Санхүүгийн менежмент”, ”Хүний нөөцийн менежмент”, ”Хөдөлмөрийн аюулгүй байдал”, ”Бүтээмж чанарын менежмент” мэргэжлүүдээр магистрын сургалт явуулж байна.

 2015-2016 оны хичээлийн жилд “Үйлдвэрлэлийн менежмент”-27, “Санхүүгийн менежмент”-28, “Хүний нөөцийн менежмент”-24, “Хөдөлмөрийн аюулгүй байдал”-18, “Бүтээмж чанарын менежмент”-5, “Уул уурхайн машин тоног төхөөрөмж”-1 нийт 103 магистрант шинээр элсүүлсэн. БуХС ийн 90 магистрант, “Цахилгаан систем автоматжуулалт” мэргэжлээр 20, “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж” мэргэжлээр 17 магистрант үргэлжлүүлэн суралцаж байна. Нийт 8 хөтөлбөрт 230 магистрант суралцаж байна.

 Мөн 2015-2016 оны хичээлийн жилд “Үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлийн 39, “Санхүүгийн менежмент” мэргэжлийн 16, “Хүний нөөцийн менежмент” мэргэжлээр 20, “Уул уурхайн машин тоног төхөөрөмж” мэргэжлээр 3, “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж” 5 мэргэжлээр нийт 83 магистрант төгсөлтийн ажлаа амжилттай хамгаалж магистрын зэрэг хүртэв.

 Магистрын сургалтанд суралцагчдын дээд боловсролын суурь ухааны хичээлүүдийг Технологийн сургуулийн магистр, докторын зэрэгтэй багш нар, мэргэшүүлэх хичээлүүдийг ШУТИС-ийн БуХС, ГУУС, МИС, ЭХС-ийн докторын зэрэгтэй багш нар тус тус заасан болно.

 Технологийн сургууль нь Орхон аймгийн иргэд, Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажилладаг бакалаврын зэрэгтэй инженер-техникийн ажилтнуудыг ажлаас хөндийрөхгүйгээр боловсролын зэргээ ахиулах боломжийг бүрдүүлэх зорилгоор цаашид ШУТИС-ийн УУИС-тай хамтран “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” мэргэжлээр магистрын сургалт явуулахаар төлөвлөж байна.