Бакалаврын сургалт

 Дээд боловсролын Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө нь “ерөнхий суурь” (General education), “мэргэжлийн суурь” (Core), “мэргэжлийн” (Major) болон “чөлөөт сонголт” (Free elective) гэсэн бүтэцтэй байна.

 Технологийн сургууль нь хөгжлийнхээ хугацаанд Эрдэнэт үйлдвэр ХХК болон уул уурхайн бусад томоохон компаниудын 1600 гаруй бакалаврын зэрэгтэй инженерүүдийг бэлтгэж Монгол улсын уул уурхайн салбарын боловсон хүчин бэлтгэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн

 2016-2017 оны хичээлийн жилд БСШУЯ-аас тогтоосон хяналтын тооны хүрээнд 7 хөтөлбөрөөр 90 оюутан, нийт 90 оюутан шинээр элсүүлэн суралцуулав. ЕБС төгсөгчдийн тоо цөөрсөн, шилжилтийн үетэй холбоотойгоор элсэлт цөөхөн байлаа. Гэвч тус сургуулийн бэлтгэн гаргаж байгаа “Уул уурхайн ашигт малтмалын баяжуулалтын технологи”, “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Цахилгаан системийн автоматжуулалт” зэрэг мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн тоо БСШУЯ-аас тогтоосон хяналтын тооноос ихсэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд БСШУЯ-аас тус сургуульд оюутан элсүүлэх хөтөлбөрийн нэр, хяналтын тоог нэмэгдүүлсээр байгаа бөгөөд сургуулийн хичээлийн байрны багтаамж, үндсэн багш нарын хүрэлцээ хангалтаас шалтгаалан БСШУЯ-аас тогтоосон хяналтын тоонд багтаан оюутан элсүүлэхэд хүндрэл гарч болзошгүй байна. Сүүлийн үед элсэгчдийн чанарт гарч байгаа нэг өөрчлөлт бол Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжих чиг хандлага бий болсонтой холбогдуулан тус сургуульд инженерийн бус мэргэжлээр их дээд сургууль төгссөн бакалавр, магистрын зэрэгтэй иргэд элсэн суралцах явдал нэмэгдэж байгаа явдал юм.

 Технологийн сургуулийн бакалаврын түвшний сургалтын үйл ажиллагааг ШУТИС-ийн Ректорын “Оюутнаар батлах тухай”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын “Технологийн сургуульд сургалт явуулах тухай” тушаалуудын дагуу зохион байгуулж ажиллав.

 2016-2017 оны хичээлийн жилд тус сургуулийн бакалаврын түвшний сургалтанд инженерийн чиглэлийн 10 мэргэжлээр, 8 хөтөлбөрөөр нийт 721 оюутан суралцаж байна.