Зөвлөмж

Тухайн улирлын үнэлгээний голч дүн 3.6 буюу түүнээс дээш тохиолдолд оюутан захирлын нэрэмжи хуудсан бичигдэнэ. Захирлын нэрэмжит хуудсанд 2 буюу түүнээс дээш удаа дараалан бичигдсэн тохиолдолд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдана.
Харин 0.7-оос доош бол оюутныг тухайн улиралд хангалтгүй суралцсан гэж үзэн захирлын анхааруулгын хуудсанд бичиж тушаал гаргана. 3 улирал дараалан 0.7-оос доош үнэлгээний голч дүнтэй суралцсан оюутныг тухайн сургуульд сурлагаар тэнцэхгүй гэж үзэн сургуулиас бүрмөсөн чөлөөлнө. /ШУТИС-ийн “Бакалаврын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 4.8 дахь заалт/
Оюутан намар, хаврын улиралд судалсан дээд боловсролын хичээлийн үнэлгээгээ /F-ээс A-/ хангалтгүй гэж үзвэл өвөл зуны сургалтад хамрагдаж болно. Өвлийн сургалтад 1 хичээл, зуны сургалтад 2 хичээл судлах боломжтой. W болон E үнэлгээтэй тохиолдолд өвөл, зуны сургалтад хамрагдаг боломжгүй. /ШУТИС-ийн “Бакалаврын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 9 дүгээр заалт/
3-р дамжаанд дэвшин суралцахын тул тухайн оюутны үнэлгээний голч дүн хамгийн багадаа 1.5 буюу түүнээс дээш байх шаардлагатай. /ШУТИС-ийн “Бакалаврын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 4.5 дахь заалт/
- Төгсөхөөр бүртгүүлсэн төгсөгч оюутан нь төгсөлтийн шалгалт, дипломын төсөл, ажлаас гадна 13 хүртэлх кредитийн хичээл үзэх эрхтэй бөгөөд үүнээс кредит шууд тооцох шалгалт өгөх болзол хангасан тохиолдолд 1 хичээлийн шалгалтыг шууд өгч болно. Мөн төгсөх улиралдаа 100 кодтой 1 хичээл судлах боломжтой.
- Мэргэжлийн онцлогуудыг харгалзан 2,5-аас бага үнэлгээний голч дүнтэй оюутан төгсөлтийн шалгалт, дипломын төсөл, ажлын аль нэгийг сонгон гүйцэтгэнэ. 2,5 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй төгсөх оюутан зөвхөн дипломын төсөл, ажил хамгаалж төгсөнө.
Монгол улсын засгийн газрын 2014 оны 71-р тогтоолын дагуу дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно. Үүнд:
  • Бүтэн өнчин суралцагч
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагчид тус тус хамрагдана.
Захирлын нэрэмжит хуудсанд дараалан 2 ба түүнээс дээш нэр нь бичигдсэн шилдэг оюутанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэрэмжит хөнгөлөлт үзүүлж, төлбөрийг доорх хувиар хөнгөлнө
  • 2 удаа бичигдсэн бол 30%
  • 4 удаа бичигдсэн бол 60%
  • 6 удаа бичигдсэн бол 100%