“Судлаач оюутан” клуб

  • Клубын нэр: “СУДЛААЧ ОЮУТАН” клуб
  • Удирдагч багш: УУТ-ийн эрхлэгч О.Баярбат
  • Клубын зорилго:
    • Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох оюутны идэвхи сонирхлыг өрнүүлэх, нэмэгдүүлэх
    • Уул уурхайн тэнхимийн оюутнуудыг судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх арга барил эзэмшүүлэх
    • Төслийн ажил гүйцэтгэх ба түүний тооцоо судалгааг хийж гүйцэтгэх, тайлан бичих онол арга зүйн арга аргачлал эзэмшүүлэх
    • Багаар ажиллах, илтгэл тавих, бие даан ажил зохион байгуулах зэрэг чадваруудыг оюутнуудад эзэмшүүлэх
  • Үйл ажиллагааны товч танилцуулга:

  • Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

    • “Судлаач оюутан” клубт эрдэм шинжилгээний ажилд оролцох сонирхолтой УУАТ, АМБТ, ТҮМ, МТ, КТХ мэргэжлийн ангийн оюутнууд өөрсдийн сайн дурын хүсэлтээр, сонгон шалгаруулалт, ярилцлагын үндэс дээр клубын гишүүн болно
    • Оюутнуудыг судалгааны ажлын сэдвийн хүрээ, мэргэжлийн чиглэлээр нь баг болгон хуваах ба баг тус бүрийг мэргэжлийн багш хариуцан удирдаж ажиллана
    • Оюутнууд судалгааны ажлын материалын талаар бие даан дэлгэрүүлэн судлах
    • Оюутнууд судалгааны ажлын туршилтуудыг УУТ-ийн дэргэдэх лабораториудад төлөвлөгөөний дагуу тохирох тоног төхөөрөмж дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар зааварчилгааг хариуцагч мэргэжлийн багшаас авч түүний удирдлаган дор хийж гүйцэтгэнэ
    • Оюутнууд туршилтын ажлын үр дүнг боловсруулж, удирдагч багшид тайлагнана
    • Оюутнуудын хийж гүйцэтгэсэн судалгааны ажлууд нь УУТ-ийн болон ТС-ийн эрдэм шинжилгээний бага хурлуудаар хэлэлцүүлэгдэнэ

    Удирдагч багшийн эрх, үүрэг:

    • Оюутны эрдэм шинжилгээний ажлыг тэнхимийн багш нар удирдана.
    • Сэдвийн удирдагч нь удирдаж буй оюутанд арга зүйн зөвлөгөө өгч оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавиулах, диплом, магистрын ажил бичүүлэх талаар идэвхи санаачлагатай ажиллана.
    • Удирдагч багш нь судалгааны ажлуудын сэдвүүдийг тодорхойлж үүний дагуу оюутнууд судалгааны шинжилгээний ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ.
    • Удирдагч багш нь сар бүрийн эцэст гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг тооцоход ажлаа үнэлүүлнэ

    Судлаач оюутны эрх, үүрэг:

    • Оюутан туршилтын ажлыг гүйцэтгэхийн өмнө удирдагч багшаас ажлын даалгаврыг бичгээр авч ХАБ-ын заавар зааварчилгааг баримтлан шаардлагатай хөдөлмөрийн хамгаалах хэрэгслэлийг заавал хэрэглэн анхаарал болгоомжтой ажиллах
    • Оюутан туршилтын ажлыг гүйцэтгэсний дараа бүр өөрийн ашигласан тоног төхөөрөмж, сав суулга, химийн бодис болон бусад зүйлсийг зохих шаардлагын дагуу угааж цэвэрлэн, эмхлэн цэгцлэх;
    • Оюутан эрдэм шинжилгээний ажлыг төлөвлөгөөнд заагдсан хугацаанд бүрэн хийж гүйцэтгэн судалгааны ажлын үр дүнг удирдагч багшид бүрэн тайлагнах;

    Судлаач оюутны анхаарах зүйлс:

    • Оюутан туршилтын ажлыг хийж гүйцэтгэсний дараа хамгийн түрүүнд ашигласан тоног төхөөрөмжүүдийг ЗААВАЛ унтраан дараа нь цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэнэ.
    • Оюутан удирдагч багшийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ямар нэгэн тоног төхөөрөмж, химийн бодистой харьцан ажиллахыг хатуу хориглоно.

  • Ажиллах цагийн хуваарь: Долоо хоногт 3 өдөр тогтмол 3 цагаар ажиллана.
  • Хичээллэх танхим: Уул уурхайн тэнхимийн лаборатори 022 тоот
  • Оюутны тоо: 15 судлаач оюутан