“Tehnology chemistry” клуб

  • Клубын нэр: “Tehnology chemistry club”
  • Удирдагч багш: М.Дорж
  • Клубын зорилго:
  • Хүсэл сонирхол ижил, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй оюутан сурагчдыг нэг хамт олон болгон төлөвшүүлэх, чадварлаг, нийтэч, судлаач оюутан болгон хөгжүүлэх
  • Зорилт:
  • Химийн Шинжлэх ухаан нь бүхий л салбаруудад хөрвөж ажиллах боломжтой. Судалгааны ажлыг төлөвлөх, турших, үр дүнг боловсруулах, тайлагнах, туршилт судалгааны арга барилыг эзэмших, багаар хамтран ажиллах чадвартай мэргэжилтэн болоход нь нөлөөлөх.
  • Үйл ажиллагааны товч танилцуулга:

  • Энэхүү клуб нь:

    Технологийн сургуулийн нийт оюутнуудын дунд химийн хичээлийг дэлгэрэнгүй танилцуулах, уг хичээлийг сайн мэдсэнээр амьдрал практикт хэрхэн давуу талуудтай, инжинерийн мэргэжилтэй хэрхэн уялдаа холбоотой, мөн бусад их дээд сургуулиудын химийн клубтэй хамтран ажиллах, судалгаа шинжилгээний ажилд идэвхтэй оролцох, өөрийн биеээртуршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэх чухал ач холбогдолтой.

    Санаачлагч:

    Уул уурхайн тэнхимийн гэрээт ажилтан, ШУТИС-ийн Химийн олимпиадын тэргүүн, дэд байрт, Улсын химийн олимпиадын тусгай байрын шагналт М.Дорж байна.

    Үндсэн үйл ажиллагаа:

    • Химийн хичээлийн сэдвийг дэлгэрүүлэн үзэх
    • Хичээлийн сэдвийн дагуу давтлага өгөх
    • Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхим болон Уул уурхайн тэнхимийн багш нарын удирдлаган дор эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх
    • Дотооддоо илтгэл, хэлэлцүүлэг, сургалт, давтлага явуулж, туршлага солилцох
    • Клуб хамт олноороо салхинд гарах, кино үзэх, заал авах
    • Бусад клубуудын зохиосон үйл ажиллагаанд идэвхитэй оролцох

    Зохион байгуулах үйл ажиллагаа:

    • Нэрэмжит олимпиад уралдаан зохиох
    • ШУТИС-ийн болон Улсын Химийн олимдиадад оролцох оюутнуудыг шалгаруулах, бэлтгэх
    • “Хими бидний амьдралд” аян
    • “Урвалын механизм” 1 курсын дамжааны оюутнуудад чиглэсэн давтлага хичээл
    • “Технологийн сургуулийн I, II курсын оюутануудад” АСТ тэмцээн зэрэг үйл ажиллагаануудыг уламжлал болгон зохион явуулна.

  • Ажиллах цагийн хуваарь: Мягмар гаригт 16-18 цагийн хооронд, Пүрэв гаригт 16-18 цагийн хооронд