“Айсек” клуб

  • Клубын нэр: Айсек
  • Удирдагч багш: И.Оюунтуяа
  • Клубын зорилго:
  • АЙСЭК-ийн зургаан гол үнэт зүйлсийг гишүүд эрхэмлэснээр бид залуучуудыг оролцоон дээр залуу хүний манлайлах нөөц бололцоог хурцалж, манлайлагч хүнд байх зан хандлагыг хэлбэржүүлнэ. АЙСЭК-ийн зургаан үнэт зүйлсээр амьдрах нь залуучуудад нийгэмдээ эерэг үр нөлөөг бүтээх хариуцлагатай шийдэр гаргалтуудыг дэмждэг.
  • Үйл ажиллагааны товч танилцуулга:

  • Global Citizen хөтөлбөр

    Оюутан солилцооны хөтөлбөр буюу Global Citizen хөтөлбөрөөр оюутан 6-8 долоо хоногын турш гадаадад сайн дураараа төсөл хөтөлбөрт ажиллаж, хөтөлбөр тус бүрийнхээ онцлогоос хамааран англи хэлний чадвар, манлайлах чадвар, илтгэх чадвар тэргүүтэй олон хувь хүний чадваруудыг эзэмших юм.

    Global Leader хөтөлбөр

    АЙСЭК-ийн гишүүний хөтөлбөр буюу Global Leader хөтөлбөрөөр оюутан АЙСЭК олон улсын байгууллагын гишүүн болон орж, АЙСЭК-ийн шийдвэр гаргалтууд, үйл ажиллагаа, менежмент мөн санхүүгийн шийдвэр гаргалтуудыг гаргах юм.

    Global Talent хөтөлбөр

    Компанийн дадлагын хөтөлбөр буюу Global Talent хөтөлбөрөөр Монголын аж ахуйн нэгж байгууллагууд дэлхийн 125 орны залуу боловсон хүчнийг компанидаа дадлага болгон авах боломжтой.


  • Ажиллах цагийн хуваарь: Пүрэв гариг бүр 18:00-20:00
  • Хичээллэх танхим: 102 тоот
  • Оюутны тоо: 20-30