Оюутны дотуур байр

Оюутны байр нь 1975 онд ашиглалтанд орсон, 2 орцой 5 давхар сүүлийн үеийн галын аюулгүй ажиллагааны /С-2000/ дохиоллын системд холбогдсон, давхар бүрт WI-FI, хяналтын камераар тоноглогдсон, 24 цагын харуул харуул хамгаалалттай, сүүлийн үеийн тавилга, цахилгаан хэрэгслээр тохижуулсан нийтийн гал тогоотой ба 15 м2 өрөөнд 2 оюутан, 21 м2 өрөөнд 3-4 оюутан амьдрах 80-90 оюутан хүлээн авах хүчин чадал бүхий барилга байгууламж юм.

2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн Монгол улсад уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд тус сургуульд “Оюу толгой” ХХК болон бусад уул уурхайн компиануудын захиалгаар гэрээт суралцагч оюутнуудыг хүлээн авч оюутны байраар үйлчлэж байгаа ба мөн оюутан солилцооны ажлын хүрээнд жил бүр Англи, Америк, Герман Казахстан, Тайвань, Австриал, Япон, Орос зэрэг орнуудын багш, оюутнуудыг хүлээн авч тохилог байраар үйлчилж байна.

Оюутны байр нь 2011 онд Улсын Тэргүүний байраар шалгарсан

Орхон аймгын Баян-Өндөр сумын “Оюут” багын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд багийн ЭСЦ эмнэлэг, Цагдаагын II хэсэг, сургуулийн дэргэдэх Оюутны зөвлөлтэй хамтран ажилладаг. Оюутны байр нь байрны оюутны зөвлөлийн гишүүн 3, жижүүр 4, үйлчлэгч 2 хүний бүрэлдхүүнтэйгээр оюутан суралцагч нарын сурч боловсрох, амьдрах таатай, аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

Онцлох давуу талууд

  • Монгол улсад мөрдөж байгаа оюутны дотуур байрны стандартыг /MNS 5869 : 2008 /бүрэн хангасан
  • Гэр бүлтэй оюутан болон магистрант оюутнууд суралцах хугацаандаа байраар үйлчлүүлэх,
  • 15м2 өрөөнд нэгээр амьдрах боломжтой
  • Зуны сургалт болон амралтаар ажиллах оюутнууд байраар үйлчлүүлэх ,
  • Оюутан сургуульд элссэн үеэс сургууль төгстлөө байраар үйлчлүүлэх боломжтой,
  • Мэргэжлийн боловсрол олгох урт болон богино хугацааны сургалтын суралцагч нар байраар үйлчлүүлэх,
  • Бүртгүүлж гэрээ байгуулсан өдрөөс эхлэн байрандаа орох

Хамрах хүрээ

  • Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн оюутан, суралцагч,
  • Эрдэнэт цогцолбор дээд сургууль, ахлах сургуулийн сурагчид,
  • Орон нутгийн их дээд сургуулийн оюутнууд,
  • Магистрант оюутнууд

Холбоо барих

Байр хариуцсан мастер: Б.Хишигдарь
Албан өрөөний байршил: Оюутны байр 116 тоот
Утас: 757-73608, 9990-3431

Оюутны байрны нэг оюутны нэг жилийн төлбөр
Өрөө Орны тоо Төлбөр
15 м2 өрөө 2 ортой 550,000₮
21 м2 өрөө 4 ортой 480,000₮

 


Хэрэв та бүртгүүлэх бол энд дарж бүртгэлийн форм бөглөнө үү.


Зургын цомог