Захиргаа

 Тус сургууль нь захирал доктор (Ph.D), профессор С.Давааням, Сургалт хариуцсан дэд захирал доктор (Ph.D), зөвлөх инженер Б.Хээрийнбаатар, Мэргэжлийн сургалт хариуцсан орлогч докторант, Монгол улсын зөвлөх багш Д.Хүрэлбаатар нарын удирдлага дор дараах үндсэн 6 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  • Ахлах сургууль
  • Хэлний бэлтгэл
  • Дээд боловсролын сургалтууд
  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  • ХАБЭА ба бүтээмж инновацийн сургалт
  • Сургуулийн хөгжлийн бодлого

 Төлөвлөлт, шинжилгээний алба нь эдийн засагч Н.Баярсайхан, нягтлан бодогч Ц.Байгал, аж ахуйн эрхлэгч Н.Оюун-Эрдэнэ гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар сургуулийн ойрын болон хэтийн зорилт зорилгод санхүү, эдийн засгийн үндэслэлийг тодорхойлон мөн ажлын үр дүнг тайлагнан ажиллаж байна.

 Хүний нөөцийн алба нь хүний нөөцийн менежер Ч.Эрдэнэсувд, нарийн бичиг-бичээч Б.Ариумаа гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар сургуулийн боловсон хүчний асуудал болон бичиг хэргийг эмхлэн зохион байгуулж байна.