Тав дахь зочин Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Нанзад


ЭРДМИЙН БАЯР-ЭРДЭМТНИЙ ӨДӨР –ИЙН  ТАВ ДАХЬ ХҮНДЭТ ЗОЧИН

ЧЭЭЧЭГ  ОВОГТ ЦЭВЭЭНИЙ НАНЗАД

( Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор)

БОЛОВСРОЛ

- 1976 онд Увс аймгийн Улаангом хотын  10 жилийн I дунд сургууль

- 1976 онд ЗХУ-ын Эрхүү хотын ПТДС-ийн Орос хэлний бэлтгэл

- 1977 онд Эрхүү хотын ПТДС-ийг Уул уурхайн факультетэд Уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлээр  төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА

- 1982 онд  Монголсовцветмет  нэгдэлд мэргэжилтэн

- 1984  оноос Политехникийн дээд сургуульд хуучин нэрээр багшаар шилжин ажиллах болсон.

ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛ

- 1991 онд ” Экскаваторын засвар техникийн үйлчилгээний системийн чанарын түвшинг судалж дэшшлүүлэх”  сэдвээр ОХУ-ын Москвагийн Уул уурхайн их сургуульд техникийн ухааны  доктор (Ph.D)

- 1998 онд ОХУ-ын Эрхүүгийн Техникийн их сургуульд “Уурхайн экскаваторын ажиллагааны чанарын удирдлага” сэдвээр техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)

- 1999 онд ТИС-ийн дэд профессор

- 2002 онд ШУТИС-ийн профессор

- 2005 онд ОХУ-ын  Академич цол

-  2012 онд ОХУ-ын  Академич цол

ГИШҮҮНЧЛЭЛ

- ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн гадаад гишүүн

- ОХУ-ын Уул уурхайн шинжлэх ухааны академийн гадаад гишүүн 

- ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн

Ц.Нанзад нь уул уурхайн мэргэжлээр  суралцаж байгаа болон ажиллаж байгаа шавь нартаа зориулан мэргэжлийн 50 гаруй ном, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэнээс гадна судалгааны ажлын үр дүнгээр 170 гаруй өгүүлэл бичиж, гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүл товхимолуудад нийтлүүлсэн.Мөн 40- өөд бүтээлд зохиогчийн эрх, шинэ бүтээл ашигтай загварын гэрчилгээ авсан. Өнгөрсөн хугацаанд 7 хүний докторын, 35 хүний магистрын зэрэг горилсон бүтээлийг удирдаж амжилттай хамгаалуулсан.