Дөрөв дэх зочин Техникийн ухааны доктор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), академич П.Очирбат


ЭРДМИЙН БАЯР-ЭРДЭМТНИЙ ӨДӨР –ИЙН

 ДӨРӨВ ДЭХ ХҮНДЭТ ЗОЧИН ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ

( Техникийн ухааны доктор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), академич)

БОЛОВСРОЛ

- 1965 онд ЗХУ-ын Ленинград  хотын Уул уурхайн их сургуулийг уулын инженерийн мэргэжлээр төгссөн.  

АЖЛЫН ТУРШЛАГА

- Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн

- Шарын голын уурхайн ерөнхий инженер

- Түлш, эрчим хүчний үйлдвэр, Геологийн яамны орлогч сайд

- Түлш эрчим хүчний яамны сайд

- Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга

- Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд

- БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга

- Монгол Улсын Ерөнхийлөгч

- Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байна.

ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛ

- Техникийн ухааны доктор (Ph.D)

- Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)

- ШУТИС-ийн профессор

- Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүн

- Академич

ГИШҮҮНЧЛЭЛ

- ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, гишүүн, эрдмийн зөвлөлийн гишүүн

- БНСУ-ын Данкукийн их сургуулийн Монгол Улсын Техникийн Их сургуулийн хүндэт доктор

- ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн гадаад гишүүн

- Олон улсын экологи, хүний болон байгалийн аюулгүй байдлын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн

Эрдэм шинжилгээний 130 гаруй бүтээл хэвлүүлсний дотор нэг сэдэвт ном, сурах бичиг, гарын авлага 30 гаруй бий. Эрдэм судлалын  гол чиглэл нь Монгол Улсын эрдэс баялгийн хөгжлийн стратеги, эрдэс баялгийн тогтвортой хөгжлийн онолын судалгааны ажил юм.