Гурав дахь зочин Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Болдбаатар


ЭРДМИЙН БАЯР-ЭРДЭМТНИЙ ӨДӨР –ИЙН  

ГУРАВ ДАХЬ ХҮНДЭТ ЗОЧИН ДАШНЯМЫН БОЛДБААТАР

( Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор )

БОЛОВСРОЛ

- 1971 онд Улаанбаатар хотын 10 жилийн 5-р  дунд сургууль

- 1975 онд МУИС –ийг санхүү- эдийн засагч мэргэжлээр

- ОХУ, Австри, Тайланд, ХБНГУ, Сингапур улсад мэргэжил дээшлүүлсэн.

АЖЛЫН ТУРШЛАГА

- 1975-2000 онд  Сангийн яаманд эдийн засагч, хэлтсийн дарга, газрын дарга

- 2000-2010 онд  "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн  Ерөнхий захирлын Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч

- 2010 оноос   "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн  БНХАУ-ын Бээжин хот дахь Төлөөлөгчийн газрын дарга

ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛ

- 1992 онд ” Аж үйлдвэрийн салбарт санхүүгийн механизмыг боловсронгуй болгох нь”  сэдвээр ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн  дээд сургуульд эдийн засгийн ухааны  доктор (Ph.D)

- 1999 онд Эрхүү хотын Улсын Эдийн засгийн академид  “Монгол улсын зах зээлийн өөрчлөн байгуулалтын нөхцөлд санхүүгийн механизмыг бүрдүүлэх ба хөгжүүлэх”  сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)

- Монгол Улсын гавъяат эдийн засагч

- МУИС-ийн хүндэт доктор

- ШУТИС-ийн  профессор

Д.Болдбаатар нь эх орны эдийн засаг, санхүүгийн салбарыэ өндөр хариуцлагатай албан тушаалд нэр төртэй ажиллахын зэрэгцээ “Макро эдийн засгийн (санхүү-зээлийн) асуудал”, “Даатгал”, “Санхүү-миний ажил, амьдрал” ( 2 дэвтэр) , “Макро эдийн засгийн ухаан” зэрэг ном, эрдэм шинжилгээний 120 гаруй өгүүлэл бичиж, нийтлүүлсэн эрдэмтэн судлаач төдийгүй, “Бурхан, хаан, хэлмэгдэгсдийн тухай өгүүлэхүй”, “Эх түүхээ эргэн нэг дурсахад”, “Хорь буриадууд“, “Гурван голын нутаг” зэрэг эх түүхийн сэдэвтэй бүтэлүүдийг туурвиж, өргөн олондоо хүргэсэн бүтээлч сэхээтэн юм.