Анхны зочин Шинжлэх ухааны доктор (Sc.D), дэд проф. Ж.Баатархүү


 “ЭРДМИЙН БАЯР-ЭРДЭМТНИЙ ӨДӨР –ИЙН

 АНХНЫ ХҮНДЭТ ЗОЧИН ТӨРИЙН СОЁРХОЛТ

 ГЯЛААН ОВОГТ ЖАМСРАНЖАВЫН БААТАРХҮҮ

( Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), дэд профессор)

БОЛОВСРОЛ

- 1969 онд Ховд аймгийн Буянт сумын бага сургууль, 1975 онд аймгийн 10 жилийн I дунд сургууль

- 1976 онд ЗХУ-ын Эрхүү хотын ПТДС-ийн Орос хэлний бэлтгэл

- 1981 онд Ленинградын Уул уурхайн дээд сургууль

- Австралийн New South Wales их сургуульд Зэсийн гидрометаллургиар

-  АНУ-ын Денверийн Bridge International School-д хэлний чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

АЖЛЫН ТУРШЛАГА

- 1981-1983 онд  "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн  Баяжуулах фабрикт хөвүүлэн баяжуулагч, бригадын дарга, мастер

- 1983-1986 онд  "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн  Шинжилгээний төв лабораторид  инженер, дарга 

- 1990-2002 онд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн  Шинжилгээний төв лабораторийн орлогч дарга, дарга 

- 2002 оноос "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ҮТХ-ийн орлогч дарга , Ерөнхий баяжуулагч 

ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛ

- 1989 онд ” Нунтаглалт, хөвүүлэн баяжуулалтын шаталсан технологийг Эрдэнэтийн зэс –молибдены хүдрийг боловсруулахад нэвтрүүлсэн судалгаа”  сэдвээр Санкт-Петербургийн  Уул уурхайн дээд сургуульд техникийн ухааны  доктор (Ph.D)

- 2002 онд Москвагийн Өнгөт металлын хүрээлэнд “Зэс- порфирын хүдрийн үүсэл, хувиралтын онцлогийн судалгаанд үндэслэсэн баяжуулалтын эрчимт технологийн боловсруулалт, шинжлэх ухааны үндэслэл” сэдвээр техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)

- 2003 онд ШУТИС-ийн дэд профессор

- 2006 онд Монгол Улсын ашигт малтмал баяжуулалт, металлургийн зөвлөх инженер

- 2010 онд Монгол Улсын Шилдэг зохион бүтээгч инженер

ПАТЕНТ

  • Алт ялгалтын  түвшин тогтоох арга
  • Молибдены баяжмал дахь зэсийг багасгах арга
  • Зэс молибдены хүдрийг боловсруулах экотехнологи
  • Изоморфизмын энергийн шинэ дүрэм, эгнээг ашиглах эрчимт технологи  (8C21C5/46)

ГИШҮҮНЧЛЭЛ

  • Уул уурхайн инженерүүдийн Америкийн нийгэмлэг  SME-ийн гишүүн
  • Монголын баяжуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
  • Монголын химичдийн холбооны гишүүн
  • ОХУ-ын Цветные металлы сэтгүүлийн Редакцийн зөвлөлийн гишүүн
  • ШУТИС-ийн Магистрын зэрэг хамгаалуулах салбар зөвлөлийн дарга
  • Монголын зохиолчдын хорооны гишүүн, яруу найрагч