Эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл

Эрдэмтэн багш, судлаач оюутнуудын бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, залуу судлаачдын эрдэм судалгааны ажлын арга зүйд ахиц дэвшил гаргах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, шинжлэх ухаан, инновацийн төсөл, санааг хэрэгжүүлэхэд бусад судлаач, ажил хэрэгч хүмүүстэй хамтарч ажиллахад тус нэмэр болох зорилгоор Технологийн сургууль судлаач профессор багш, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эмхэтгэн гаргадаг уламжлалтай.

Техник, технологи, байгалийн ухаан, хүрээлэн буй орчин, боловсрол, нийгэм, хүмүүнлэг, эдийн засаг, бизнес, удирдлага гэсэн чиглэлүүдээр 2014-2015 оны хичээлийн жилийн багш, оюутны “Эрдмийн чуулган I, II” эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүд, магистрант оюутнуудын ЭШБХ-д тавигдсан илтгэлүүд болон профессор, багш нарын нийт 60 бүтээлийг эмхэтгэн хэвлэж, олны хүртээл болгоод байна.