Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр

Технологийн сургуулийн 35 жилийн ой угтсан ажлын хүрээнд зохион байгуулсан “Эрдмийн баяр – Эрдэмтний өдөр”-ийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон Эрдмийн зөвлөлөөс зохион байгуулдаг боллоо. Энэ баяраар зочин эрдэмтдийн эрдэм судлалын ажлын туршлагыг бусдад сурталчлах, бүтээлийн үзэсгэлэн гаргаж, нийтийн хүртээл болгодог уламжлалтай.