Инженерийн бэлтгэл анги (Орос)

ТАНИЛЦУУЛГА
Суралцах хугацаа: 1 жил
Сургалтын хэлбэр: Өдөр, орой

Сургалтын зорилго:
Эрхүүгийн Үндэсний Судалгааны Их Сургуультай хамтарсан хөтөлбөрөөр Орос хэлний инженерийн бэлтгэл ангид суралцсанаар ОХУ-ын  их дээд сургуулиудад инженер техникийн чиглэлээр суралцахад шаардагдах орос хэлний дунд шатны мэдлэгтэй болж, дээд боловсролын суурь хичээлүүдийг судална. Нэг жилийн хэлний бэлтгэлд суралцсанаар суралцагч нь A2, B1 түвшний шалгалт өгөх ба өндөр оноо авсан оюутнууд  Засгийн газар хоорондын гэрээний дагуу ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах,  төгсөлтийн шалгалт амжилттай өгсөн тохиолдолд Технологийн сургуулийн ОХУ-ын ЭҮСТИС,  Уралын Холбооны Улсын Их сургуультай   хамтарсан бакалаврын сургалтын 2+2 хөтөлбөрт хамрагдах, ЭҮСТИС, Технологийн сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой. 
 

Оюутны мэдлэг, чадвар, дадал, хандлага:

Инженерийн бэлтгэл ангид оюутнуудад сургалтын идэвхтэй суралцах чадвар дадал сууж, математик болон байгалийн ухааны хоорондын уялдаа холбоог ойлгон, холбогдох хам сэдвийн хүрээнд тодорхойлолт гаргаж тайлбарлах чадвартай болох юм.                                 Оюутнууд энэхүү мэдлэг чадвараа тодорхой асуудалд хэрэглэн, бие дааж ажиллахын зэрэгцээ бусадтай ойлголцож хамтран ажиллах дадал эзэмшихээс гадна техникийн үндсэн нэр томъёо болон мэргэжлийн ойлголт, хэллэгийг эзэмшинэ. Мөн түүнчлэн бие даан мэдээлэл цуглуулж тэмдэглэл хөтлөн, материал боловсруулж сурна.

Оюутанд тавигдах нийтлэг шаардлага:

Суралцагч нь гадаад хэлний суурь мэдлэгтэй, инженер техникийн мэргэжлээр дотоод гадаадын их дээд сургуулиудад суралцах хүсэл сонирхолтой, бие дааж сурах болон багаар ажиллах чадвартай байх.


Үндсэн хичээлүүд: 
1.    Орос хэл
2.    Математик
3.    Физик
4.    Хими
5.    Инженерийн удиртгал 


Тайлбар: 
Орос хэлний хичээлийг ЭҮСТИС-ийн болон монгол багш нар хамтран заана.