Инженерийн бэлтгэл анги (Герман)

ТАНИЛЦУУЛГА:

Суралцах хугацаа: 1 жил

Сургалтын хэлбэр: Өдөр, орой

 

Сургалтын зорилго:

Герман хэлний инженерийн бэлтгэл ангид суралцсанаар Герман, Австри, Щвейцарийн  их дээд сургуулиудад инженерийн чиглэлээр суралцахад шаардагдах герман хэлний дунд шатны мэдлэгтэй болж, дээд боловсролын суурь хичээлүүдийг судална. Нэг жилийн хэлний бэлтгэлд суралцсанаар суралцагч нь A1, A2, B1 түвшний шалгалт өгөх ба өндөр оноо авсан оюутнуудыг гадаадын их дээд сургуультай холбож өгөх болон тэнцсэн тохиолдолд гадаадад үргэлжлүүлэн суралцах боломжтой.

 

Оюутны англи хэлний мэдлэг, чадвар, дадал, хандлага:

Инженерийн бэлтгэл ангид оюутнуудад сургалтын идэвхтэй суралцах чадвар дадал сууж, математик болон байгалийн ухааны хоорондын уялдаа холбоог ойлгон, холбогдох хам сэдвийн хүрээнд тодорхойлолт гаргаж тайлбарлах чадвартай болох юм. Оюутнууд энэхүү мэдлэг чадвараа тодорхой асуудалд хэрэглэн, бие дааж ажиллахын зэрэгцээ бусадтай ойлголцож хамтран ажиллах дадал эзэмшихээс гадна техникийн үндсэн нэр томъёо болон мэргэжлийн ойлголт, хэллэгийг эзэмшинэ. Мөн түүнчлэн бие даан мэдээлэл цуглуулж тэмдэглэл хөтлөн, материал боловсруулж сурна.

 

Оюутанд тавигдах нийтлэг шаардлага:

Суралцагч нь гадаад хэлний суурь мэдлэгтэй, инженер техникийн мэргэжлээр дотоод гадаадын их дээд сургуулиудад суралцах хүсэл сонирхолтой, бие дааж сурах болон багаар ажиллах чадвартай байх.

 

Үндсэн хичээлүүд:

  1. Герман хэл
  2. Математик
  3. Физик
  4. Хими
  5. Инженерийн удиртгал

Тайлбар:

Герман хэлний хичээлийг Герман болон Монгол багш нар хамтран заана.