Инженерийн бэлтгэл анги (Англи)

ТАНИЛЦУУЛГА
Суралцах хугацаа: 1 жил
Сургалтын хэлбэр: Өдөр, орой

Сургалтын зорилго:

Гадаадын их, дээд сургуульд англи хэл дээр суралцахад шаардагдах англи хэлний дунд шатны мэдлэгтэй болох, инженерийн удиртгал, дээд боловсролын суурь хичээлүүдийг судалж инженерийн боловсролын бэлтгэлийг бүрэн хангах. 
Энэ сургалтыг амжилттай дүүргэснээр суралцагчдад дараах боломжууд нээгдэнэ. Үүнд:
-    Institutional TOEFL-ийн шалгалт өгч гадаадын их дээд сургуульд суралцах 
-    Урилгаар Технологийн сургуульд үргэлжлүүлэн суралцах ба гадаад хэлний кредит цагийг энэ сургалтаар тооцох.


Оюутны англи хэлний мэдлэг, чадвар, дадал, хандлага:
Идэвхтэй суралцах чадвар, дадал сууж, математик болон бусад байгалийн ухааны уялдаа холбоог сайтар ойлгож инженерийн ухааны хэрэгцээ, ач холбогдлыг тайлбарлах чадвартай болно. 
Оюутны амьдралд бие, сэтгэлээ бэлтгэж, бие даасан чадварууд, бусадтай харилцах, ойлголцох, хамтран ажиллах арга зүйд суралцаж, дадал эзэмшинэ. Техникийн үндсэн нэр томъёо, инженерийн мэргэжлийн өвөрмөц ойлголт, хэллэгт суралцана. 
Бие дааж мэдээлэл цуглуулах, тэмдэглэл хөтлөх, судлах, бичиг баримт боловсруулж сурна.
Англи хэлний хичээлийн хүрээнд дараах чиглэлийн хичээлүүд орно. Үүнд:
-    Харилцааны Англи хэл 
-    Шинжлэх Ухаан технологийн англи хэл
-    Мэргэжлийн Англи хэл
-    Institutional TOEFL-ийн бэлтгэл
-    Хэл ярианы дадал 


Оюутанд тавигдах нийтлэг шаардлага:
Суралцагч нь гадаад хэлний суурь мэдлэгтэй, инженер, техникийн мэргэжлээр суралцах хүсэлтэй байхыг шаардана.


Үндсэн хичээлүүд:
1. Англи хэл, нийт цагийн 70-80 хувь
2. Математик
3. Физик
4. Хими
5. Инженерийн удиртгал 


Тайлбар:
Англи хэлний хичээлийг Америк болон Монгол багш нар хамтран заана.