Бидний бахархал

Алтан гадас одонт Б.Шийдэв

Төрсөн он: 1947 он

Төрсөн газар: Завхан аймаг Эрдэнэхайрхан сум

Шагнал:

2003 онд  Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Хөдөлмөрийн аварга 

2008 онд “Алтан гадас”

АБТА, ШУ-ны тэргүүний ажилтан, МОХ-ны дээд шагнал “Соён гэгээрүүлэгч”одон

Боловсрол ШУ-ны салбаруудын Орхон аймгийн дээд шагналууд

Ажилласан байдал:

1971-1982 онд Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл, Улиастай хотын 10 жилийн сургиулуудад багш, 1982-1995 онд Ховд аймгийн УБИС-д багш, хичээлийн эрхлэгч, проректор, 1995-1999 онд Эрдэнэт хотын 10 жилийн 4-р дунд сургуульд хичээлийн эрхлэгч, 1999-2009 онд Технологийн сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан.Боловсролын салбарт 45 жил ажиллахадаа сурах бичиг 17, товхимол 5, орчуулгын ном 3, ЭШ –ий өгүүлэл 14 гэх мэт олон бүтээлээрээ математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж ажилласан билээ.