Бидний бахархал

Хөдөлмөрийн хүндэт медальт Х.Намсрай

Төрсөн он: 1956 он

Төрсөн газар:  Говь-Алтай аймаг Тонхил сум

Шагнал:

2003 онд Ардын Хувьсгалын 80 жилийн ойн медаль

2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

 МХЗЭ хорооны ”Хөдөлмөрийн алдар” алтан медаль

ГУУЯ-ны “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг

Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг

Эрдэнэт хотын Хүндэт тэмдэг

ҮЭХ-ны “Хөдөлмөрийн хүний төлөө” медаль

Ш.Отгонбилэгийн нэрэмжит Монгол XI сангийн шагнал

2006 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аварга

Ажилласан байдал:

1978-1984 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикт диспетчер, ээлжийн мастер, цахилгаанчин, 1984-1986 онд Цахилгаан цехэд тохируулгын инженер, ахлах инженер, хэсгийн дарга, 1986-1988 онд Эрдэнэт хотын МАХН-ын хороонд зааварлагч, 1988-2001 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Цахилгаан цехед инженер, 2001 оноос Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, ШУТИС-ийн харъяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд Эрчим зүйч, Аж ахуйн үйлчилгээний албаны дарга, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн дэд профессороор ажиллаж байгаад 2015 оноос гавъяаныхаа амралтад гарсан.

2014 онд ШУТИС-ийн докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.