Бидний бахархал

Монгол Улсын Гавьяат багш С.Мэнджаргал

Төрсөн он: 1963 он

Төрсөн газар: Булган аймгийн Булган сум

Шагнал:

1995он “Арга зүйч” багш цол, тэмдэг

1999 он БСШУЯ-ны “Жуух бичиг”

2000он Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан

2005 он Монголын багш нарын холбооны “Есөн Эрдэнэ” медаль

2006 он Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн “Хүндэт медаль”

2007 он Монголын багш нарын Улсын анхдугаар зөвлөгөөний төлөөлөгч

2007 он МУ-ын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медаль

2009 он Орхон аймгийн “ Хүндэт тэмдэг”

2011 он Боловсролын 90 жилийн ойн “Хүндэт медаль”

2011 он“АЛДАРТ ЭХ” II зэргийн одон

2012 он Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одон

2015 он Баян-Өндөр сумын “Хүндэт тэмдэг”

2017 он Монгол Улсын “Гавьяат багш”

Ажилласан байдал:

1989-2001 онуудад Орхон аймгийн БСГ-ын Химийн орон тооны бус арга зүйчээр ажиллан арга зүйн зөвлөгөө өгч, “Хувилахуйн ухаан” сэдэвт ажил, Булган, Дархан Орхон аймгийн бүсийн болон аймгийн химийн бага ба масс олимпиадуудыг химийн багш нартай хамтран зохион байгуулж тогтмолжуулсны үр дүнд дээрх хугацаанд Улсын химийн олимпиадын Багш нарын төрөлд Улсын аварга 3, дэд аварга 3, III байр 3 шагналт байрт 4 багш;   сурагчийн төрөлд  Алт 1, мөнгө 5, хүрэл медаль 4 хүртэж хими сургалтаар улсад Тэргүүн байр эзэлж энэ амжилтаа одоог хүртэл хадгалсаар байна.

2000 он Химийн хичээлийн технологийн шинэчлэлийн Бүсийн сургагч багш, Үндэсний сургагч багш нартай хамтран 2002-2004 онуудад сургалтыг 4 удаа  бүсийн хэмжээнд зохион байгуулж давхардсан тоогоор 300 орчим багш хамрагдсан.

2007 он “ЕБС-ийн үнэлгээний арга зүйд мэдээллийн технологийг ашиглах” Орон нутгийн сургагч багш: Аймгийн БСГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран 350 гаруй багш хамрагдсан сургалт зохион байгуулсан.

2007-2012 он “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” БСШУЯ, JICA хамтарсан төслийн орон нутгийн сургагч багш: Дээрх хугацаанд орон нутгийн болон ажлын байран дээрх сургалтуудыг жилд 2 удаа явуулж 500 гаруй багш хамрагдсан.

2012 он  “Кембрижийн стандартыг баримжаалан шинэчилсэн сургалтын хөтөлбөр арга зүй” –н Сургагч багш: Үндэсний сургагч багш нартай хамтран орон нутгийн 100 багшийн сургалт зохион байгуулсан