Бидний бахархал

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Ш.Ганбат

Төрсөн он: 1955 он

Төрсөн газар: Завхан аймаг Яруу  сум

Шагнал:

1999 он Ардын боловсролын тэргүүний ажилтан

2001 он Алтан гадас

2001 он Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль

2006 он Их эзэнт гүрний 800 жилийн ойн хүндэт медаль

2011 он Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2011 он Ардын хувьсгалын 90 жилийн ойн хүндэт медаль

2012 он Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан

2003 он Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг

2005 он Цагдаагийн гавъяа тэмдэг

1991,2001,2011 он Боловсролын 70, 80, 90 жилийн ойн хүндэт медаль

1986 он Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэмдэг

2010 он А.Ф. Тюряковын нэрэмжит шагнал

Ажилласан байдал:

Ш.Ганбат нь 1980 онд МУИС-ийг төгсч ирсэнээс хойш  Орхон аймагт эрдэм дэлгэрүүлэх, иргэний боловсролыг хөгжүүлэх, их дээд сургуулийн үйл ажиллагаа, сургалтын чанарыг дээшлүүлэх асуудлын ололт амжилтын манлайлагч байж чадсан.  Тэрээр  багшлахын зэрэгцээ аймгийн ИТХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүнээр 26 жил, сургууль, цэцэрлэгийн удирдах зөвлөлийн даргаар 16 жил тасралтгүй ажиллаж байна. 1998 оноос хойшхи гарсан аймгийн боловсролын салбарын бодлогын баримт бичгүүд, төсөл, хөтөлбөрийн  шинэчлэлийн гол санаачлагч, зохион байгуулагч байж ирсэн.  Сүүлийн 10 шахам жилд  бүтээмж, инновацийн хөдөлгөөнийг Орхон аймаг төдийгүй Хангайн бүсийн аймгуудад өрнүүлж аж ахуйн нэгж, байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн төлөө бүсийн аймгуудтай хамтран  байна. Бүтээмж, инновацийн хэд хэдэн төслийн удирдагчаар ажилласны хамт их дээд сургуулийн хөгжлийн асуудал, нутгийн удирдлагын асуудал, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар судалгаа хийж олон нийтэд хүргэж ирсэн юм