Номын сан

      Технологийн сургуулийн номын сан нь 30000 гаруй ном сурах бичиг, гарын авлага бүхий 4 үндсэн фондтой, нийт 111 суудалтай 3 уншлагын танхимаар үйл ажиллагаагаа явуулдаг.

      Тус номын сан нь МУ-ын номын сангийн тухай хууль, Их дээд сургуулийн номын санд тавигдах нийтлэг шаардлага, Номын сангийн орчин нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага болох MNS5742:2007 стандарт, Технологийн сургуулийн номын сангийн дүрэм, үйлчилгээний дотоод журам зэргийг мөрдлөг болгон ажиллаж байна.

Номын сангийн зорилго, зорилт:

  • Нээлттэй боловсрол, мэдээллийг өсгөн нэмэгдүүлэх, шинэ боломж бололцоог бий болгох, судалгааны эрэл хайгуул хийх, эрдэм мэдлэгийг цаашид дэлгэрүүлэх, гадаад дотоодын номын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, инновацийг бүрэн нээлттэй нутагшуулах, чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх боломжуудыг нээхэд оршино.
  • Уншигчдын эрэлт хэрэгцээг олон улсын шаардлагад нийцүүлэн сургалтын үйл ажиллагааг дэмжсэн таатай орчинг бий болгон чөлөөт сонголттой цахим номын сангаар үйлчлэх боломжийг бүрдүүлэх.
  • Орчин цагийн цахим номын сангийн үйлчилгээг нэвтрүүлэх, шинэ мэдээллээр түргэн шуурхай хангах.
  •       2017-2018оны хичээлийн жилээс номын сангийн E-library программыг үйлчилгээндээ шинээр нэвтрүүлэн ашиглаж байна. Номын сан нь номын сангийн эрхлэгч 1, уншлага үйлчилгээний номын санч 2, цахим уншлагын үйлчилгээний ажилтан 1 нийт 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

    Уншигч шинээр бүртгүүлэхдээ:

    • Бакалаврын оюутан – Оюутны үнэмлэх
    • Ахисан түвшиний суралцагч - Иргэний үнэмлэх
    • Ахлах сургуулийн сурагч - Сурагчийн үнэмлэх
    • Эрдэнэт үйлдвэрийн ажилчид - Ажлын газрын үнэмлэх

          Мөн уншигч бүр 3х4 хэмжээтэй чээж зураг нэг хувь авч ирэн номын сангийн програмд шаардлагатай мэдээллийг өгч бүртгэлийн системд оруулна.


    Номын сангийн төлбөрт үйлчилгээ


    Уншигчаар бүртгүүлэх Үнэгүй
    • Оюутан, суралцагчид
    • Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилчид
    • Магиструуд
    • Тайлбар: Эхний 6 сар
    Сунгалт 1000/төг
    • Оюутан, суралцагчид
    • Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилчид
    • Магиструуд
    • Тайлбар: Жилд
    Гар дээр ном олгох 500/төг
    • Оюутан, суралцагчид
    • Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилчид, Магиструуд
    • Хугацаа хэтэрсэн хоногоор
    • Тайлбар: Үндсэн хугацаа 14 хоног

    Ном сурах бичиг хувилж, олшруулах 100/төг
    • Оюутан, суралцагчид
    • Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилчид
    • Магиструуд
    • Тайлбар: А4 хэмжээтэй 1 нүүр
    Цахим уншлагын үйлчилгээнд бүртгүүлэх 2000-5000/төг
    • Оюутан, суралцагчид
    • Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилчид
    • Магиструуд
    • Тайлбар: 1 хичээлийн жил
    Дисертаци хувилж, олшруулах 200-500/төг
    • Оюутан, суралцагчид
    • Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилчид
    • Магиструуд
    • Бүрэн эхээр хувилахгүй



    НОМЫН САНГИЙН БҮРЭЛДЭХҮҮН