Хүний хөгжлийн төв

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн    

Хүний хөгжлийн төв

          Үйлдвэрийн газрын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний хөгжлийн оновчтой бодлогыг боловсруулж, хүний хөгжлийг эрхэмлэн, хүний нөөцийн өгөөжийг дээшлүүлэх, хөгжүүлэх зорилгоор ("Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн цогц бодлого баримт бичгийн 1.3 заалт) Ерөнхий захирлын 2018 оны 03-р сарын 22-ны А/325 тоот тушаалаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуульд Хүний хөгжлийн төвийг анх байгуулж, тэргүүлэх мэргэжилтэн Б.Энхцэцэг, сургалтын мэргэжилтэн Д.Хүрэлбаатар нар томилогдон ажилласан. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн тэргүүлэх мэргэжилтнээр Ч.Уранчимэг, сургалтын мэргэжилтэн Д.Хүрэлбаатар нар ажиллаж байна.

          "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т шаардлагатай, хэрэгцээтэй боловсон хүчнийг бий болгох, хадгалах, хөгжүүлэх, хөгжлийн бодлоготой уялдуулан удирдлагаар хангадаг, бодлого тодорхойлдог зөвлөлдөх бүтцийг бүрдүүлж ажиллах, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн оролцоог тодорхойлох зорилготой байгуулагдсан болно.

          Тус төв нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжийн нийт ажилтнууд, Орхон аймаг, бүс нутгийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагын хүрээнд хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулж, одоогоор нийт 10 төрлийн модуль сургалтын шинэ хөтөлбөрийг бий болгоод байна.

          2019 онд үйлдвэрийн газар, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 2.4 дэх заалтын дагуу ажилд орсон ажилтнуудад 256 цагийн “Хувь хүний хөгжил-Харилцаа хандлага” модуль сургалтыг зохион байгууллаа.

          2019-2020 оны хичээлийн жилд үйлдвэрийн газрын 1200 ажилтнуудад Үйлдвэрийн газрын бодлого, соёл, Харилцаа хандлага, Сэтгэлээ удирдах ухаан, Гэр бүлийн боловсрол, Хэрэглээний программ, Амьдрах ухаан, Мэдрэмжийн боловсрол, Сэргээгдэх эрчим хүч, Spss, AutoCad программ зэрэг сургалтын хөтөлбөрүүдийг шинээр боловсруулан, үйлдвэрийн газрын ажилтнуудын хэрэгцээ шаардлага, сэтгэл ханамжид нийцсэн сургалтын шинэлэг бүтээгдэхүүнээр үйлчилж байна.

Хүний хөгжлийн төвийн бүрэлдэхүүн

  Тэргүүлэх мэргэжилтэн

Боловсрол судлалын ухааны магистр Ч.Уранчимэг нь 1990 онд УБДС –ийг математик-физикийн багш, 1995 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Институтыг “Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер”, 2009 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд Боловсролын магистр мэргэжлээр төгссөн. Боловсролын салбарт 30 дахь жилдээ ажиллаж байна. Боловсрол салбарт багш, дэд захирал, захирал зэрэг алба хашсан. Боловсролын тэргүүний ажилтан. 2016 оны “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Шилдэг шинийг санаачлагч”, 2019 оны “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “Тэргүүний ажилтан”

 

Сургалтын мэргэжилтэн

Монгол овогт Дашнямын Хүрэлбаатар нь 1985 онд МУИС–ийг Газарзүй – Зураг зүйч, 1994 онд Төрийн Захиргаа Удирдлагын Институтыг “Төрийн захиргааны менежер аргазүйч”, 2010-2012 онд БНХАУ-ын Тянжиний Технологийн их сургуулийг “Мэргэжлийн боловсролын удирдлага” мэргэжлээр тус тус төгссөн. МУБИС-ийн докторант, Монгол улсын зөвлөх багш.

1998 – 1999 онд АНУ – ын Питсбургийн их сургууль, 2000 онд Японы Токиогийн их сургууль, 2003-2004 онд ХБНГУ-ын Хамбургийн их сургууль, 2007 оноос хойш БНХАУ-ын Шанхай, Тенжин, Нинбо-ийн их сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн.

Боловсролын салбарт 35 гаруй жил ажиллаж байгаа, Мэргэжлийн боловсролын чиглэлээр судалгаа хийдэг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ Эхэл”, “Бизнесээ хөгжүүл”, Гарааны бизнесийн сургагч багш, Тэргүүлэх аудитор