Мэндчилгээ

about img

  Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хөгжлийг Эрдэнэтийн унаган иргэд, Эрдэнэтийн  хүүхдүүд хөтөлнө. Эрдэнэтийн анхны хүүхдүүд 40 нас хүрч Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн  хөгжлийн түүчээг  Эрдэнэтийн хүүхдүүдэд хүлээлгэн өгөх цагш иржээ. Эрдэнэтийн хүүхдүүдээ илүү сайн сургаж хөгжүүлэх, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулан хөдөлмөрлөх боломж буюу тэдэнд өндөр мэдлэг, ур чадварыг боловсролын тогтолцоогоор олгох хэрэгтэй. 

  ЭРДЭНЭТ Технологийн сургууль сургууль Эрдэнэтийн хүүхдүүдийг хамгийн түрүүн сургаж  хөгжүүлэх бодлого баримталж Эрдэнэтийн хүүхдүүдэд суралцах, хөгжих таатай орчныг бүрдүүлж  ажиллана. 

  Ш.Отгонбилэгийн нэрэмжит ЭРДЭНЭТ Технологийн сургуулийн хамт олон бид “Монгол улсын  шинжлэх  ухаан технологийн нэгэн төв болох” эрхэм зорилгоо хэрэгжүүлэх нэр хүндтэй үүргээ  биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байгаагаараа бахархаж байна.

   Эрдэнэтийн хүүхдүүд ээ, Та бүхэн манай сургуульд орж суралцаарай. Сайн суралц, бид ажлын  байраар баталгаатай хангана гэсэн амлалтыг өгч Эрдэнэтийн төлөө гэсэн чин сэтгэлтэй залуучуудыг  өндөр босго тавьж элсүүлэн тэдний төлөө боломжтой бүх нөөцийг ЗӨВ хуваарилаж ЗӨВ  менежментийг хэрэгжүүлэхийн төлөө бид хичээх болно. 

Эрдэнэтийн Овооны өнгийг Эрдэнэтийн хүүхдүүд тодорхойлно.

Эрдэнэтийн Овооны дэргэд

Эрдмийн Овоо сүндэрлэх болтугай

Технологийн сургуулийн захирал, Профессор (Ph.D) С.Давааням