Гадаад хамтын ажиллагаа

 Технологийн сургуулийн гадаад харилцаа нь сургалт, эрдэм шинжилгэний ажилд олон улсын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш оюутан солилцооны арга хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Эдүгээ ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуулийн Орос хэлний бэлтгэл анги, Байгалийн Эдийн засаг, хууль эрхзүйн их сургуулийн Санхүү эдийн засгийн ангийн 1 ба 2 дугаар курс манай сургууль дээр хичээллэж, зочин профессорууд ирж хичээл зааж байна. Хамтын ажиллагааны гэрээтэй их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, байгууллагууд:

  ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС                               

  • Эрхүү хотын Техникийн их сургууль
  • Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургууль
  • Москва хотын Уул уурхайн их сургууль
  • Уралын Уулын их сургууль
  • Уралын Техникийн их сургууль
  • Москвагийн “Гинцветмет” институт
  • Эрхүү хотын Байгалийн Эдийн засаг, хууль эрхзүйн их сургууль
  • Новосибирск хотын барилга, архитектурын их сургууль
  • Буриадын Улаан Үдэ хотын Инженер-багшийн коллеж

 АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС                                                                                

  • Колорадогийн Уулын их сургууль
  • Өмнөд Дакотагийн Уул уурхайн их сургууль

 ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛС

  • Германы Аахены Уул уурхайн институт
  • Фрайбергийн Уул уурхайн их сургууль

 БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС

  • Индукийн Технологийн их сургууль

 КАЗАКСТАН УЛС                                                                           

  • Дорнод Казакстаны Техникийн улсын их сургууль

ОЛОН УЛСЫН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХОЛБОО

  • Олон улсын оюутан солилцооны хөтөлбөрт идэвхитэй оролцож, жил тутам 5-8 оюутан болон залуу багш судлаачид англи хэлтэй улс орны их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага дээр дадлага хийн суралцаж, Ази, Европ, Африк, Америк тивийн улс орнуудаас 4-6 оюутан хүлээн авч байна.