Элсэлтийн хөтөлбөрүүд

Монгол улсын уул уурхайн салбарт 80.000 гаруй мэргэжилтэй ажилтан, 1500 гаруй бакалаврын зэрэгтэй, 300-аад магистрын зэрэгтэй инженерүүдийг бэлтгэн гаргасан 40 гаруй жилийн баялаг туршлага хуримтлуулсан Монгол улсын тэргүүлэх сургуулийн нэг юм.

СУРГАЛТЫН ОРЧИН

  1. Нэг ээлжинд 800 гаруй оюутан суралцах боломжтой Хичээлийн байр
  2. 130 оюутанд зэрэг үйлчлэх Уншлагын танхим
  3. 40.000 гаруй ном бүхий Номын сан
  4. 280 м2 талбай бүхий Спорт зал, бялдаржуулах төв
  5. Цахим номын сан, 5000 номтой электрон номын фонд
  6. Уул уурхай, цахилгаан, механик, авто, компьютерийн мэргэжлийн 21 лаборатори
  7. Эрдэнэт үйлдвэр ХХК-д мэргэжлийн дадлага хийх боломжтой
  8. 95 оюутан хүлээн авах хүчин чадалтай Монгол улсын тэргүүний оюутны байртай.

2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР ЭЛСЭЛТ АВНА

ОЮУТНЫ ДАВУУ ТАЛ

  1. Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээл авах боломжтой.
  2. Сургалтын төрийн сангаас үндэсний болон урамшууллын тэтгэлэг авах боломжтой.
  3. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үүсгэн байгуулсан сургууль тул  3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд сургалтын төлбөрийн 30-100 %-ийг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас урамшуулал хэлбэрээр авах боломжтой.
  4. Монгол улсын хөдөлмөрийн баатар, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Ш.Отгонбилэгийн нэрэмжит сургууль тул тус сургуульд 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд сургалтын төлбөрийн 50-100%-ийг “Монгол 21” сангаас урамшуулал хэлбэрээр авах боломжтой.
  5. ШУТИС-ийн харьяа сургууль тул 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд ШУТИС-ийг Онцлох дипломтой төгсөх боломжтой.
  6. ШУТИС-ийн харьяа сургууль тул 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд ШУТИС-тай хамтран ажилладаг гадаадын их сургуульд шилжин суралцах боломжтой.
  7. 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий Сайдын нэрэмжит сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
  8. Уул уурхайн чиглэлээр сургалт явуулдаг тул тус сургуульд 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн томоохон компаниудын нэрэмжит сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
  9. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх сургууль тул 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй төгссөн төгсөгч Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажлын байраар хангагдана


2013-2014 оны хавар тус сургуулийг АМБТ мэргэжлээр төгссөн Э.Оюунболд Эрдэнэт үйлдвэр ХХК-нд шууд ажлын байраар хангагдсан

2014-2015 оны хавар тус сургуулийг УУЦТ мэргэжлээр төгссөн Ү.Аззаяа Эрдэнэт үйлдвэр ХХК-нд шууд ажлын байраар хангагдсан

2015-2015 оны хавар тус сургуулийг УУАТ мэргэжлээр төгсөгч Н.Булгантамир Эрдэнэт үйлдвэр ХХК-нд шууд ажлын байраар хангагдах батламжаа авлаа 

2015-2015 оны хавар тус сургуулийг ЦСА мэргэжлээр төгсөгч Б.Эрболд Эрдэнэт үйлдвэр ХХК-нд шууд ажлын байраар хангагдах батламжаа авлаа 

2015-2015 оны хавар тус сургуулийг АМБТ мэргэжлээр төгсөгч Р.Баяржаргал Эрдэнэт үйлдвэр ХХК-нд шууд ажлын байраар хангагдах батламжаа авлаа 

Сургуулийнхаяг:     Орхонаймаг, Эрдэнэт хот, Технологийн сургууль.

Харилцахутас:  01352-73418, 99351057 –Сургалт хариуцсан орлогч захирал, 01352-73416, 99352968 - Эрдэмтэн нарийн бичгийн дарга

Факс:  976-01352-73415

Е-майлхаяг:  techinst@erdenetmc.mn

www.facebook.com/erdenetis