Мэргэжил сургалтын элсэлт

Ш.ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТУУД

 

МЭРГЭЖЛИЙН АНХАН ШАТНЫ БОЛОВСРОЛ ОЛГОХ

1 ЖИЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД

Мэргэжлийн индекс

Элсэлт авах

мэргэжлийн нэр

Эзэмших чадвар

1

7233-17

Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн механик

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, хөдөлгүүр, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг тохируулах, суурилуулах, шалгах, тэдгээрт үйлчилгээ хийх болон засварлах ажлыг гүйцэтгэнэ.

2

8112-15

Хүдэр бутлах, тээрэмдэх, боловсруулах, угаах машины оператор

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, шууд ашиглах  шууд ашиглах болон дахин боловсруулах зориулалтаар хүдрийг бутлах, нунтаглах, боловсруулах, угаах, шүүх, өтгөрүүлэх тоног төхөөрөмжүүдийг хэвийн ажиллуулах, технологийн процессын горимыг хянах ба мөрдөх, тохируулах, бүтээгдэхүүний чанарт хяналт тавих зэрэг ажил эрхэлнэ.

 

МЭРГЭЖИЛ ОЛГОХ ТҮР СУРГАЛТУУД /3 сарын хугацаатай/

 

  • Цахилгаанчин
  • Цахилгаан ба хийн гагнуурчин
  • Хүнд даацын өөрөө буулгагч автомашины жолооч
  • Хүнд машин механизмын засварчин
  • Хүнд машин механизмын оператор
  • Гүүрэн краны машинч
  • Лаборант
  • Конвейерийн машинч
  • Тоног төхөөрөмжийн засварчин

 

ДАВУУ ТАЛ:

  • Олон жилийн туршлагатай, нарийн мэргэжлийн мэргэшсэн сургагч багш
  • Эрдэнэт үйлдвэр ХХК-д буюу дадлагыг үйлдвэрлэлийн нөхцөлд бодитой хийж гүйцэтгэх бололцоотой.

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ:

  • 24 нас хүртэлх суралцагчид (1 жилийн сургалтын) сар бүр 70000 төгрөгний тэтгэлэг авах

 

            ҮНДСЭН ШААРДЛАГА:

  • Бүрэн дунд боловсролтой
  • Нас харгалзахгүй

 

ТӨГСӨГЧИД ХААНА АЖИЛЛАЖ БОЛОХ ВЭ?

  • Эрдэнэт үйлдвэр ХХК,
  • Оюутолгой ХХК,
  • Алтайн хүдэр ХХК,

·         Бороо гоулд ХХК зэрэг 90 гаруй уулын баяжуулах үйлдвэрүүд, бүхий л салбарын механик болон машин тоног төхөөрөмжийн ажлын байранд ажиллах боломжтой.

 

Элсэлтийн талаар холбогдох утас:

01352-73414, 01352-73114,

99908198, 95345906