Элсэлт-Лицей

ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ

 АХЛАХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТ


ЭЛСЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Ерөнхий боловсролын сургуулийн 9-р анги төгссөн буюу Суурь боловсрол эзэмшсэн байх
  • Ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцсэн байх   

ДАВУУ ТАЛ:

  • Анги дүүргэлт  цөөн - 24 сурагчтай
  • Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн илүү цагаар судална
  • Мэргэжлийн ур чадвар сайтай, дадлага туршлагатай багш нар хичээл заана
  • Суралцагчдыг Математик, Физик, Хими, Англи хэлний хичээлээр олимпиадад бэлтгэнэ
  • Олимпиадад амжилт гаргасан суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ
  • ЕБС-ийн олимпиадад  амжилт үзүүлсэн суралцагчид ТС-н бакалаврын хөтөлбөрт элсвэл эхний жилдээ  сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ
  • Ахлах сургуулийн төгсөгчдийн  ЭЕШ-ийн оноо өндөр байдаг

Хичээл заах багш нар:

Математик: Мэргэжлийн өндөр ур чадвартай, сурагчдыг Математикийн олимпиадад бэлтгэж туршлагажсан багш хичээл заана.

Физик: Улсын физикийн олимпиадын мөнгө, хүрэл медальт, БТА ахлах багш Э.Амарбаясгалан

Хими: Улсын химийн олимпиадын алт, мөнгөн медальт, бэлтгэсэн сурагчид нь удаа дараа аймгийн болон улсын олимдиадад аварга, дэд байруудыг эзэлж улмаар Олон улсын химийн олимпиадад амжилттай оролцуулсан БТА багш С.Мэнджаргал.

Англи хэл: Улсын Англи хэлний олимпиадын мөнгөн медальт, Аймгийн 3 удаагийн мэргэжлийн аварга, БТА багш И.Оюунтуяа

Материаллаг бааз:

    Ахлах сургууль нь дээд сургуулийн анги танхим, сургалтын лабораториудыг сургалт хүмүүжлийн ажилдаа бүрэн ашиглах боломжтой байдаг учир суралцах орчин нөхцлөөр бүрэн хангагдсан байдаг. Материаллаг бааз:

  • Химийн лаборатори
  • Физикийн лаборатори
  • Компьютерийн лаборатори
  • Номын сан  
  • Спорт заал
  • Хөл бөмбөгийн талбай
  • Дотуур байр
  • Сэтгэхүй клуб
  • Роботын клуб
  • Нисэх загвар, авто загварын дугуйлан гэх мэт сурагчдын чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх боломжоор хангагдсан.

Сургалтын тэтгэлэг:

МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИЙН хичээлүүдээр улс, аймаг, бүсийн олимпиадад гаргасан амжилтыг үндэслэн сургалтын төлбөрийн дараах хөнгөлөлтийг олгоно.

  • Олон улсын олимпиадад шалгаран оролцвол: Сургалтын төлбөрийн 100%
  • Улсын олимпиадын III-ын даваа: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 100%
  • Улсын олимпиадын II-ын даваа: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 30%
  • Улсын чанартай олимпиад: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 10%                         
  • Бүсийн чанартай олимпиад: 1-3 байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 5%                                 
  • Тив, дэлхийн хэмжээний оюуны болон бусад спортын төрлүүдээр: байр эзэлсэн бол сургалтын төлбөрийн 40%.

Ахлах сургуульд суралцаж төгссөн сурагч Технологийн сургуулийн бакалаврын хөтөлбөрт   элсэн суралцвал эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг дараах хувиар хөнгөлнө.

Элсэлтийн ерөнхий шалгалтын МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИЙН хичээлээр:

  • 770 дээш оноо авсан элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 75%
  • 600 дээш оноо авсан элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50%

Сургуулийн босго онооноос дээш оноо авсан элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 30% тус тус хөнгөлнө.

2016-2017 оны хичээлийн жилийн багш, сурагчдын амжилтаас:

  • 11-р ангийн сурагч А.Мөнхзаяа Аймгийн химийн олимпиадын 11-р ангийн төрөлд I байр
  • 11-р ангийн сурагч С.Сувданчимэг Аймгийн химийн олимпиадын 12-р ангийн төрөлд анги дэвшин оролцож I байр, Улсын химийн олимпиадаас тусгай байр, Олон улсын химийн 4-р Олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа.
  • 11-р ангийн сурагч Л.Энхмаа Аймгийн англи хэлний олимпиадын 11-р ангийн төрөлд II байр
  • 11-р ангийн сурагч Т.Мөнххишиг Аймгийн техник, технологийн олимпиадын Нисэх загварын төрөлд II байр
  • Физикийн багш Э.Амарбаясгалан Аймгийн физикийн олимпиадын багш нарын төрөлд II байр, УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН БАГШ НАРЫН ТӨРӨЛД II БАЙР, МӨНГӨН МЕДАЛЬ
  • Англи хэлний багш И.Оюунтуяа Аймгийн англи хэлний олимпиадын багш нарын төрөлд II байр
  • Химийн багш С.Мэнджаргал УЛСЫН ХИМИЙН ОЛИМПИАДААС ШАВИА АМЖИЛТТАЙ БЭЛТГЭСЭН “ШИЛДЭГ БАГШ”-аар тус тус шалгарсан.

Орхон аймаг, Эрдэнэт хот Ш.Отгонбилэгийн гудамж,

 Технологийн сургууль Ахлах сургууль

Утас: +976 01352 73198, 99855353, 99350086