МАГИСТРАНТУРЫН ӨМНӨХ АНГЛИ ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ ХӨТӨЛБӨР

Суралцах хугацаа: 9 сар

Сургалтын хэлбэр: Өдөр, орой

 

Сургалтын зорилго

Магистрантурын өмнөх англи хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцсанаар гадаадын их дээд сургуулиудад инженер техникийн чиглэлээр магистрт суралцахад шаардагдах англи хэлний ахисан шатны ерөнхий мэдлэг чадвар эзэмшиж, мэргэжлийн хэл, шинжлэх ухааны хэл найруулга судалж, олон улсын англи хэлний шалгалт өгөх түвшинд бэлтгэгдэнэ.

 

Суралцагчид олгох мэдлэг, чадвар, дадал, хандлага

Англи хэлний ахисан түвшний мэдлэг эзэмшиж, унших, бичих, ярих, сонсох ерөнхий чадвар дээшилж, бие даан мэдээлэл цуглуулж тэмдэглэл хөтлөх, лекц тэмдэглэх, товчлол хийх, зохион найруулахад суралцана.

Суралцагчид тавигдах нийтлэг шаардлага

 

Суралцагч нь англи хэлний суурь мэдлэгтэй, инженер техникийн мэргэжлээр  гадаадын их дээд сургуулиудад магистрт суралцах хүсэл сонирхолтой, цаг төлөвлөх, ачаалал даах, бие дааж сурах болон багаар ажиллах чадвартай байх.

Сургалтын бүтэц                                                                                                                                       

Үндсэн сургалт: Ерөнхий англи хэл  Модуль 2-4 (харилцааны чадварт суурилсан)

  • Модуль  2 /Intermediate/ В1
  • Модуль 3 /Upper-Intermediate/ В2
  • Модуль 4 /Upper-Intermediate/ В2+

Академик сургалт: Их сургуулийн түвшний англи хэл (Лекц тэмдэглэх чадвар, өгөгдсөн сэдвээр эсээ бичих, олон төрлийн ялгаатай мэдээллийг нэгтгэж  найруулан бичих чадварт суурилсан)

  • Инженерийн англи
  • Шинжлэх ухааны хэл найруулга

Олон улсын англи хэлний шалгалтад бэлтгэх сургалт:  

  • IBT, TOEFL/IELTS-ийн бэлтгэл

Тайлбар: Ерөнхий англи хэлний Модуль 2-4, олон улсын англи хэлний шалгалтад бэлтгэх сургалтад мэргэжлийн өндөр ур чадвартай англи хэлний багш нар хичээл заана.  Академик сургалтад гадаад улсад эрдмийн  зэрэг хамгаалсан профессор багш нар хичээл заана.