“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгж, хэсгүүдийн дунд жил бүр уламжлал болон явагддаг Турслёт-2019 тэмцээн 2019 оны 09 сарын 21-22-ны өдрүүдэд Сэлэнгэ амралтын баазад зохион байгуулагдлаа. Тэмцээний үеэр 22 баг тамирчид айзмут, спортод ажилчин бидний оролцоо сэдэвт илтгэл тавих, турсёлтын техник гэсэн 3 төрлөөр авхаалж, самбаа, хурд, хүчээ сорин өрсөлдөж эхний шагналт 5 байрыг шалгаруулсан. Технологийн сургуулиас ХАБЭА-н сургалтын мэргэжилтэн О.Баярбат, лаборант О.Эрдэнэбаатар, сантехнкийн засварчин Б.Ганхуяг, тоног төхөөрөмжийн засварчин Б.Ганбаатар, үйлчлэгч Н.Нургуль, Б.Хандармаа, аж ахуйн эрхлэгч Н.Амартуяа, СШУТ-ийн багш Ч.Баасанжаргал нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцон эхний 4 дүгээр байранд шалгарч тусгай байрын шагнал гардан авлаа.

  • Энэ нийтлэлийг хуваалцах