“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн 11 цехийн өвөл цагийн үйл ажиллагааны нээлт 09 сарын 21-ний өдөр А.Амарын талбайд зохион байгуулагдлаа. Нээлтэд "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн төгсөгч, Орхон аймгийн Засаг дарга, Д.Батлут, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат нар оролцож, нийгмийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн багш, ажилтнууд өөрсдийн явуулж буй мэргэжлийн сургалт, ахлах сургууль, бакалаврын сургалт, магистрын сургалт, бүтээмж-инновацийн сургалт, ХАБЭА сургалт, гадаад хэлний сургалтын талаарх танилцуулга, мэдээлэл хийсэн. Технологийн сургуулиас зохион байгуулдаг бүх төрлийн сургалтад давхардсан тоогоор 8000 гаруй хүн нэг хичээлийн жилд хамруулдаг.

  • Энэ нийтлэлийг хуваалцах