Фридрих Эбертийн сан. ШУ-ны академи. Философийн хүрээлэн. МХИДС.Идэр дээд сургууль, WSTEM /Монголын эмэгтэй эрдэмтэд, математикчид, инженер, технолгичдын нэгдсэн байгууллага/ хамтран зохион байгуулсан  “Шинжлэх ухаан ба Боловсролын Шинэчлэл, Инноваци”  сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2 салбар хуралдаанаар 40 гаруй илтгэл хэлэлцлээ.

Салбар тус бүрээс нэг  шилдэг илтгэл шалгарууллаа. Үүнд:

- “Боловсролын шинэчлэл, Инноваци” салбараас СШУТ-ийн багш, доктор Б.Энхцэцэгийн  хэлэлцүүлсэн “Сургалтын арга зүйг шинэчлэх шаардлага, арга зам илтгэл,

“Шинжлэх ухааны хөгжил” салбараас СШУТ-ийн багш, доктор  У.Амарзаяагийн хэлэлцүүлсэн “Хүний нөөцийн хөгжлийг үнэлэх арга зүйн асуудал”/Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр/  илтгэл тус тус шалгарч тэргүүн байр эзэллээ.

  • Энэ нийтлэлийг хуваалцах