2019 оны есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ШУТИС-ийн 60 жилийн ойг угтсан  багш, ажилчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “MUST CUP-2019” хөл бөмбөгийн тэмцээн 9 дэх жилдээ “Дэрэн клуб”-ын талбайд боллоо. Тэмцээнд БУХС, ГУУС, МехТС, МХТС, ХШУС, ЭХС, Захиргаа, ЭрдэнэтТС гэсэн 8 баг оролцжээ.

“MUST CUP-2019” хөл бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт манай сургуулийн баг тамирчид шалгарч алтан медаль, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Багийн ахлагч: Д.Болд

Багийн гишүүн: С.Будхүү, А.Түвшинжаргал, Б.Чинзориг, Б.Бямбацогт, Ш.Амгаланбаяр, О.Баярбат, Б.Ганхуяг, Б.Ганбаатар, Б.Дорж, Ц.Батмөнх нар тус тус оролцсон байна.

Амжиллтай оролцсон багш, ажилтнуудад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

Сургуулийн захиргаа

  • Энэ нийтлэлийг хуваалцах