"Эрдэнэт цогцолбор" дээд сургууль 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Соёлчхүү, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн төгсөгч, Баян-Өндөр сумын Засаг дарга Д.Ганцогт, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн төгсөгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх болон тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, багш, ажилтан, оюутнууд оролцлоо. Энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн төгсөгч Д.Батлут баярын мэндчилгээ илгээснийг ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү танилцуулсан бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх Уул уурхайн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэгч сургуулийн нэг "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн хамт олонд өнгөрсөн хичээлийн жилд Орхон аймгийн хэмжээнд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж,  баталгаажуулалтын гэрчилгээ гардан авсан анхны сургууль болсонд баяр хүргэж, амжилт хүслээ.

Энэ удаагийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын далбаа болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн сүлд тугийг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан 40 оюутан хүндэтгэлтэйгээр залж, хичээлийн байрны төв хаалганы дээд талд хүндэтгэлтэйгээр заллаа.

2019-2020 оны хичээлийн жилд бакалаврын 4 хөтөлбөрт 61 оюутан шинээр элсэж 7 хөтөлбөрт өдрийн ангид 415, эчнээ ангид 86 оюутан, нийт 501 оюутан, магистрын 10 хөтөлбөрт 80 оюутан, ахлах сургуулийн 10, 11, 12-р ангид 84 сурагч суралцаж байна. Мөн мэргэжлийн анхан шатны боловсрол олгох 1 жилийн сургалтад 2 мэргэжлээр 40 суралцагч, мэргэжил олгох түр сургалтад 9 мэргэжлээр 100 суралцагч тус тус элсэн суралцаж байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр өнгөрсөн хичээлийн жилд амжилттай суралцсан оюутнуудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн хамтран ажилладаг байгууллагуудын нэрэмжит тэтгэлэг гардууллаа. Үүнд:

“Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын нэрэмжит тэтгэлгийг 3.6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй суралцаж, захирлын нэрэмжит хуудсанд дараалан бичигдсэн оюутанд олгодог бөгөөд Ашигт малтмалын баяжуулалтын технологи -4 ангийн оюутан Б.Чимэглхамд сургалтын төлбөрийн 60% хөнгөлөлт; 

  • Цахилгаан систем автоматжуулалт -2 ангийн оюутан Б.Нарангарав, 
  • Мэдээллийн технологи-2 ангийн оюутан Т.Буянхишиг,                                     
  • Цахилгаан систем автоматжуулалт -4  ангийн оюутан  Б.Ишдорж,                  
  • Цахилгаан систем автоматжуулалт-4 ангийн оюутан П.Бат-Эрдэнэ,                
  • Цахилгаан систем автоматжуулалт-3 ангийн оюутан  Б.Ганцоож,                    
  • Цахилгаан систем автоматжуулалт-3 ангийн оюутан М.Азжаргал,                     
  • Ашигт малтмал баяжуулалтын технологи-3 ангийн оюутан Б.Долгоржав,        
  • Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж-4 ангийн оюутан  Ц.Бямбадэлгэр,    
  • Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж-4 ангийн оюутан Б.Балжинням нарын 9 оюутанд тус бүр сургалтын төлбөрийн 30% хөнгөлөлт, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Ахлах сургуулийн 12-р ангийн сурагч  Б.Төгөлдөрт сургалтын төлбөрийн 50% хөнгөлөлт тус тус олголоо.

“Монгол 21”сангийн тэтгэлэг:

  • "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн ахмад багш Б.Мажинбуу,
  • Мэдээллийн технологи-2 ангийн оюутан М.Амарзаяа,
  • Мэдээллийн технологи-2 ангийн оюутан Б.Батхүлэг,

Капитрон банкны тэтгэлэг:

  • Цахилгаан систем автоматжуулалт -2 ангийн оюутан Г.Одмаа,

Япон Улсын Засгийн Газрын Sakura Science хөтөлбөрт хамрагдах:

  • Цахилгаан систем автоматжуулалт-3 ангийн оюутан М.Азжаргал,

"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн 2003 оны төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг:

  • Мэдээллийн технологи-1 ангийн оюутан Б.Ганбат,
  • Цахилгааны инженер-1 ангийн оюутан Н.Хүслэн,
  • Механик инженер-1 ангийн оюутан Б.Одгэрэл,
  • Механик инженер-1 ангийн оюутан С.Төгстөгөлдөр нарт тус гардууллаа.

 

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах