2019-2020 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын 4 хөтөлбөрт элссэн 61 оюутанд “Танилцуулах сургалт”- ыг  тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Сургалтын зорилго нь тус сургуульд “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 олон улсын стандарт”-ыг 2017 оны 01-р сараас хэрэгжүүлсэнтэй  холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилд дэвшүүлж буй сургуулийн бодлого , зорилго, зорилт,  хэрэгжүүлж байгаа дүрэм, журам эрх зүйн баримт бичгүүд болон амжилтад хүрэх арга зам, сургалтын хөтөлбөрүүдийг оюутнуудад танилцуулахад чиглэгдлээ. Ингэснээр оюутан, суралцагчид хичээлийн жилийн эхнээс өмнөө тодорхой зорилго тавьж өөрийнхөө сурах хөдөлмөрийг оновчтой  төлөвлөж сурах, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх арга ажиллагаанд суралцах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Сургалтыг дараах агуулга, бүрэлдэхүүнээр зохион байгуулав.Үүнд:

  1. “Сургуулийн танилцуулга, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл, зорилго, зорилтууд” сэдвээр сургуулийн захирал доктор (Ph.D) Д.Зоригтхүү;
  2. “Оюутан суралцахтай холбоотой дүрэм, журмууд, тэтгэлэг, хамтын ажиллагаа” сэдвээр сургалт хариуцсан орлогч доктор (Ph.D) Н.Манчук, эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан орлогч Ц.Төгсбуян;
  3. “Сургуулийн оюутны зөвлөлийн танилцуулга” сэдвээр оюутны зөвлөлийн дарга Уул уурхайн ашиглалтын технологи-3 ангийн оюутан О.Ууганбаяр;
  4. “Хичээл сонголт, үнэлгээ, төлбөрт үйлчилгээ” сэдвээр сургалтын албаны ажилтан Ц.Энхцэцэг;
  5. “Оюутны вэб”сэдвээр программист И.Мөнх-Эрдэнэ;
  6. “Номын сангийн үйлчилгээний танилцуулга” сэдвээр номын сангийн эрхлэгч Д.Цэнд-Аюуш нар танилцуулга лекц уншлаа.

Мөн Оюутны дотуур байрны танилцуулгыг мастер- комендант Б.Хишигдарь; “Хичээлийн байрууд, номын сан, лабораторийн баазууд танилцуулах аялал”-ыг Уул уурхайн тэнхмийн эрхлэгч Ж.Батбаатар, Механикийн тэнхмийн эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор С.Эрдэнэбат, Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхмийн эрхлэгч доктор (Ph.D) Д.Заяабаатар нар удирдан зохион байгуулав.

  • Энэ нийтлэлийг хуваалцах